Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Н.Номтойбаяр: Улс төр орсон цагт шударга ёс үйлчилдэггүй гэдгийг өөрийн биеэр үзэж байна

Иргэн Н.Номтойбаяр Авлигатай тэмцэх газарт хандан Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг шалгуулах хүсэлт гаргалаа.
Тэрээр “Миний бие УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших болсонтой холбогдуулан Нийслэлийн прокурор, АТГ хоёрт их дуудагдах боллоо. Энэ оны нэгдүгээр сарын 13-нд Ерөнхий прокурор миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өргөн барьсан. Ингэхдээ  би арванхоёрдугаар сарын 12-ны өдөр  Төрийн ордонд хууль бус үйл ажиллагаа явагдаад байгаа талаар сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн. Гэтэл намайг мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх гэж оролдсон хэмээн миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлд үүнийг маш тодорхой дурдсан байдаг. Удалгүй өмгөөлөгч Батхуяг гэх хүн арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Төрийн ордонд хийсэн  хэвлэлийн бага хурлыг хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзээд Нийслэлийн прокурорын газарт миний эсрэг гомдол гаргасан. Харин арванхоёрдугаар сарын 26-нд НПГ-аас Н.Номтойбаяр хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, эрхээ эдэлсэн байна гээд тогтоол гарсан. Нууцын зэрэглэлтэй учраас  илүү  зүйл ярьж болохгүй байна.
Тэгэхээр энэ бүх  үйл явц нь  УЕП хууль цаазын тэргүүн зөвлөх  Б.Жаргалсайхан өөрөө хууль тогтоох төрийн дээд байгууллага болох УИХ-д худал мэдээлэл түгээсэн. Намайг гүтгэн доромжилсон. Авлигал албан тушаалынхаа давуу байдлыг над дээр ашигласан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн тодорхой зүйл заалтыг маш ноцтой зөрчсөн. Хуулийн өмнө бүгд  тэгш эрхтэй байх ёстой. Авлигатай тэмцэх газар прокурорын эсрэг өргөдөл гомдол өгч байгааг тэнэг үйлдэл хийлээ гэж бодож байх. Намайг худал мэдүүлэг өгсөн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд байхдаа хууль зөрчиж шийдвэр гаргасан гэж хэлмэгдүүлэн гүтгэж байгаа юм бол би нотлох баримт дээрээ үндэслээд тэр хүнийг яагаад хуулийн байгууллагаар шалгуулж болохгүй гэж. Иргэн хүнийхээ хувьд эрхээ эдэлж байгаа нэг хэлбэр. Сайд байхдаа гаргасан миний шийдвэртэй яг адилхан шийдвэрийг шийдвэртэй яг адилхан шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар, 2018-2020 онд гаргасан.  Хоёрхон зүйл өөр байгаа нь  он сар өдөр, сайдынх нь нэр л өөр байгаа. Тэдгээр шийдвэрүүдийг буруутай гэж үзэхгүй байтлаа намайг буруутай гэж яллаад байна. Гомдлынхоо хариуг авах гээд мөрдөгч Доржсүрэнг сурсан боловч байхгүй байна. Намайг хэлмэгдүүлж яллахдаа дараа нь надад мэдэгдэж байсан” гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Таныг бие даан нэр дэвшүүлэхгүй гэж “шоглож” эхэллээ гэсэн байсан. Ямар үндэслэлээр ингэж үзэж байгаа юм бэ?
-УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших 208 бие даагчийн нэрс өнгөрсөн сарын 28-ны өдөр ил болсон. Гэтэл дөрөвдүгээр сарын 29-нд АТГ-ынхан намайг дуудсан. Ингэхдээ яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилц, би өөрчлөлт оруулсан, мэдүүлэг авна гэсэн. Би мэдүүлэг өгнө. Ямар үндэслэлээр буруутгаад байгаа юм бэ. Би сайд байхдаа хууль зөрчөөгүй. Нотлох баримтаа бүрдүүлэх, тайлбараа бэлдэхэд надад цаг хугацаа хэрэгтэй байна гэж гарын үсгээ зураад гарсан. Гэтэл 30-ны өглөө Нийслэлийн прокурорын газар надад яллах дүгнэлт үйлдчихсэн. Яллагдагчаар татагдсан ч гэсэн нотлох баримтаа шалгуулах, тайлбараа өгөх эрхтэй. Харин би яллах дүгнэлтээ авахгүй гэдгээ хэлсэн. Ирэхгүй бол цагдаагаар албадаж ирүүлнэ гэсэн. Өчигдөр албадан ирүүлэх шийдвэр гаргасан. Өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн газар надад яллах дүгнэлт танилцуул гэсэн. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэвлэлийн мэдээ бэлдээд хэвлэлийнхэнд тараасан байсан. Ерөнхий прокурор яаж ажиллаад байгаа юм бэ. Хуулийн байгууллага АТГ, цагдаа, прокурорын удирдлагууд бүгд улс төрийн томилгоогоор тавигддаг. Улс төрөөс ангид байх боломж алга. Нэг л их шударга ёсыг тогтооно, ждүчидтэй тэмцэнэ гээд. Ядаж өмнө нь ажиллаж байсан М.Энх-Амгалан шигээ бай. Улс төр орсон цагт шударга ёс үйлчилдэггүй гэдгийг өөрийн биеэр үзэж байна.
-Та УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа хууль хяналтын байгууллагын улс төрийн захиалгаар ажиллаж байна гэдгийг анзаарч байгаагүй юм уу?
-Ер нь анзаарч байна. Сүүлийн хоёр жилд бүр хэтэрлээ. Нэг л их камер хараад шударга ёс ярьдаг. Нусан буунууд бүгд хулгайч нар ш дээ. Энд ажиллаж байгаа залуучууд дарга нь хууль бус даалгавар өгөхөөр түүнийг нь ёсчлон гүйцэтгэж байна. Өөдөөс нь “би хүнд захирагдахгүй, хуульд захирагдана” гээд салаавч өгч чаддаг байх ёстой. Бүгд гөлөг болчихсон. "Дээрээс чиглэл өгөөд байна. Та улс төрийнхөө хувьд учраа олчих” гэсэн л юм надад хэлж байна.
-Та улс төрөөс завсарлага авна гэж байсан. Энэ удаад сонгуульд орохгүй өнжиж болоогүй юм уу?
-Үгүй. Хуулийн өмнө тэгш байх, шударга байх байдал ингэж гажуудаж байгаа цагт харин ч би босох ёстой гэж бодож байгаа. Надаас өөр хүн босч чадахгүй. Надад мэдлэг нь байна. Би санхүүгийн хувьд хэнээс ч хараат биш. Туршлага ч байна. УИХ-д найман жил суулаа, дэд сайд, сайдаар ажиллалаа. Хөшигний ард ямар муухай улс төр болдгийг би мэднэ. Төрд 20 жил зүтгэлээ. Би үзэхгүй бол хэн ч үзэж чадахгүй. Энэ заваарсан байдлыг цэгцэлнэ. Эд нараас өшөө авч яах юм бэ. 
Л.Одончимэг
Эх сурвалж: Itoim.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ