Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Папуа Шинэ Гвинейд хөрс нурсны улмаас олон хүн амиа алджээ



Папуа Шинэ Гвинейд хөрс нурсны улмаас 2000 гаруй хүн нурангид дарагдсан талаар тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний газраас өнөөдөр мэдээлжээ. Засгийн газрын зүгээс аврах ажиллагаанд тусламж үзүүлэхийг олон улсаас хүссэн байна. Тус улсын хойд нутгийн Энга мужийн Ямбали тосгонд нурангид дарагдсан хүмүүсийн тоог орон нутгийн эрх баригчдын тооцоонд үндэслэсэн ба баасан гарагт хөрс нурснаас хойш энэ тоо тасралтгүй нэмэгдэж байна. Ням гарагт НҮБ-ын агентлаг амиа алдсан хүмүүсийн тоо 670 гаруйд хүрсэн гэж мэдэгджээ. Байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний газраас ням гарагт НҮБ-д илгээсэн захидалд амь үрэгдэгсдийн тоог 2000 хүрсэн гэж бичсэн байна. Мөн хөрсний нуралт нь барилга байгууламж, тариалан талбайнуудад ихээхэн хэмжээний хохирол учруулсан гэдгийг тэмдэглэжээ.  

“Хөрсний гулсалт үргэлжилж, аврах багийнхан болон амьд үлдсэн хүмүүст аюул учруулж байгаа тул нөхцөл байдал тогтворгүй хэвээр байна” гэж захидалд дурдсан байна. Гамшигт өртсөн бүс нутагт 4000 орчим хүн амьдардаг гэж “CARE International” байгууллагын  Папуа Шинэ Гвиней дэх төлөөлөгч Жастин Макмахон даваа гарагт “ABC” телевизэд мэдээлжээ. Папуа Шинэ Гвинейд хамгийн сүүлд 2000 онд хүн амын баттай тооллого явуулсан бөгөөд олон хүн алслагдсан уулархаг нутгийн тосгодод амьдардаг тул бодитой тоо баримтыг гаргахад хэцүү байдаг. Хүн амын тооллогыг 2024 онд явуулна гэж эрх баригчид саяхан мэдэгдсэн байна.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ