Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цаг агаарын таагүй нөхцөл байдал аврах ажиллагаанд хүндрэл учруулж байна


Япон улсад энэ сарын 1-нд болсон газар хөдлөлтийн улмаас өнөөдрийн байдлаар /2024.01.08/ амиа алдсан хүний тоо 276-т хүрч, 240 гаруй хүн сураггүй болж, 565 хүн гэмтэж бэртээд байна. Баруун бүсийн хотуудад 100 гаруй хөрсний гулгалт болж, хэд хэдэн гол замуудыг хаажээ.
Эрэг орчмын эрчим хүч аажмаар сэргээгдэж байгаа хэдий ч ундны усны нөөц хомсдолтой хэвээр байна. Ишикава мужид өнгөрөгч ням гарагт их хэмжээний цас орж, цаг агаарын таагүй нөхцөл байдал үүссэн нь газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдэд хоол, хүнс болон тусламжийн бараа хүргэх ажилд хүндрэл учруулж, хугацаа их алдаж байгааг аврах багийнхан мэдээлжээ.
Мөн бямба гарагийн орой Ишикава мужийн Сузу хотод нурсан байшингаас 90 гаруй насны эмэгтэйг 124 цаг ажиллаж, эсэн мэнд аварсан байна. Ишикава мужийн албаныхны мэдээлж байгаагаар нийт 1390 барилга, байгууламж эвдэрч сүйрсэн аж.

Гал сөнөөгчид болон эрэн хайх, аврах багийнхан Анамизү хотод нурсан байшингийн дор дарагдсан байж болзошгүй есөн хүнийг аврахаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй байгааг мэдээллээ.
Эх сурвалж: abcnews.go.com
Орчуулсан: Б.Гэрэлзаяа /ОБЕГ/
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ