Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Казахстаны сенаторууд гэр бүлийн хүчирхийллийн хуулийн төслийг баталж, "Салтанатын хууль" хэмээн нэрлэжээ


Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевын гарт амиа алдсан Салтанат Нукеноваг болон тус хэргийн талаарх бичлэг, зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж, улмаар тус улсын иргэд дургуйцлаа илэрхийлж, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хуулийг чангатгахыг хүсэж, жагсаал цуглаан зохион байгуулаад буй.
44 настай Бишимбаевын шүүх хурал нь Төв Азийн 19 сая хүн амтай тус улсад анх удаа онлайнаар цацагдаж байгаа шүүх хурал болж байгаа юм. 31 настай Нукенова арваннэгдүгээр сард нөхрийнхөө хамаатан садны ресторанд хэрцгийгээр зодуулж, нас барсан байдалтай олдсон юм. Түүнчлэн НҮБ-ын Эмэгтэйчүүдийн 2018 оны судалгаагаар Казахстанд жил бүр 400 орчим эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас бардаг байна. Нукенова эмгэнэлтэйгээр нас барсны дараа тус улсын хэдэн арван мянган хүн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдэд хатуу арга хэмжээ авахыг шаардсан өргөдөлд гарын үсэг зурсан байна. Тиймээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд сенаторууд эхнэр, нөхрийн хүчирхийллийн хуулийг чангатгах хуулийн төслийг баталж, дөрөв хоногийн дараа тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев гарын үсэг зурав. Тус хуулийг хүндэтгэн "Салтанатын хууль" гэж нэрлэсэн байна. 
Эх сурвалж: Beaumont enterprise
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ