Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хятадын алдагдсан соёлын дурсгалт зүйлс эх орондоо ирнэ

Синьхуа агентлагийн мэдээ: 4 дүгээр сарын 17-нд Нью-Йоркт Америкийн талаас Хятадад буцааж өгсөн Хятадаас алдагдсан соёлын дурсгалт 38 урлагийн бүтээлийг хүлээн авав.
      Буцааж өгөх ёслол мөн өдөр Нью-Йорк дахь Хятадын ерөнхий консулын газарт болов. Нью-Йоркийн Манхэттэн дүүргийн прокурорын газар хурааж авсан эдгээр бүтээлийг Хятадын засгийн газарт шилжүүлэн өгсөн байна.
        Хятад Америк 2009 оны 01 дүгээр сарын 14-нд, Хятадын соёлын дурсгалт зүйлсийг хууль бусаар Америкт хилээр оруулахаас сэргийлэх тухай хоёр улсын засгийн газар хоорондын ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд хүчинтэй хугацааг нь энэ оны 1 дүгээр сарын 14-нд гурав дахь удаа сунгасан юм.
Найруулагч:
Б.АРИУХАН
Эх сурвалж:
cri.cn



скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ