Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХАНБОГД СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ С.БАТ-ЭРДЭНЭ: Би Ардчилсан намын дарга Ц-г хутгалаагүй


Ханбогд сумын ИТХ-ын төлөөлөгч С.Бат-Эрдэнэ нь танхайрч, сумын Ардчилсан намын дарга Ц-г хутгалсан гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдаад байна. Өчигдөр тус сумын ИТХ-ын төлөөлөгч нар ээлжит бусаар хуралджээ.

       Энэ талаар Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч С.Бат-Эрдэнэтэй холбогдож тодруулахад “Өчигдөр орой маргаан болохын хувьд болсон. Хоёр төлөөлөгч согтуу ирчихээд, агсамнаад байхаар нь түлхсэн. Түүнээс биш, хэн нэгнийг нь хутгалж, биед нь халдсан зүйл байхгүй. Ийм мэдээлэл гарсанд маш их гайхаж байна. Бид нэг сумын, хар багаасаа нэгнийгээ таньдаг, тоглож өссөн хүүхдүүд байгаа юм. Хар буруу санасан зүйл огт байхгүй. Ардчилсан намын дарга Ц-тэй өчигдөр ам мурийсан учраас өнөөдөр очиж уулзлаа. Гоидол, тэмцэл байхгүй гэсэн. Нэг нутгийн эр улс шүү дээ. Цагдаагийн байгууллагаас намайг дуудаж, шалгаагүй. Эсрэг намын явуулгаар ийм зүйл хийж байгаагүй юм байлгүй дээ. Улстөрийн зорилгоор л худал мэдээлэл тарааж байгаа болов уу гэж бодож байна. Гэхдээ Ардчилсан намын дарга Ц бол гомдол гаргаагүй байх” гэлээ.
https://ergelt.mn/news/1/single/43860
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ