Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ



Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шархад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хашаалсан зөрчилтэй 20 ААН-ийн 508 метр хашааг өчигдөр буулгажээ.
Тухайлбал Да хүрээ захын орчимд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компани эзэмшлийн газраасаа 1,629 м.кв газрыг хэтрүүлэн хашаалж, уг хэсэгт төлбөртэй зогсоол ажиллуулж байсныг зогсоосон байна.
Мөн эзэмшлийн газраасаа 496 м.кв газрыг хэтрүүлэн хашаалж, контейнер байршуулан иргэдэд түрээсэлдэг байсан компанийн контейнер зөөх, талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байгаа юм байна.
"Тухайн байршилд авто машин, сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 орчим ААН, иргэн байдаг. Эдгээр ААН-ийн эрхэлж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор уг байршилд хөрсний бохирдол хамгийн өндөр.
НҮБ-ын судалгаагаар Шархад, Да хүрээ орчимд амьдардаг хүүхдүүдийн  цусанд  хар тугалгын агууламж хамгийн өндөр гарсан. Иймээс Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа  үйл ажиллагаа эрхэлдэг иргэн,  ААН-үүдийг Сонгинохайрхан дүүрэг, 22-ын товчооны Авто худалдааны цогцолбор руу нүүлгэнэ" хэмээн нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг мэдэгджээ.
Хотын гол магистраль зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлж, зөрчлийг арилгах үүрэг бүхий  таван Ажлын хэсэг ажиллаж байгаа аж.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ