Шахмал түлшинд угаартаж, улмаар амиа алдах харамсалтай хэргүүд гарсаар байна. Энэ сарын 09-ний орой Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нийт долоон өрхийн 15 иргэн угаартсан дуудлага мэдээлэл онцгой байдлын газарт иржээ. Үүнээс хоёр иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Он гарсаар 932 хүн угаартсанаас 20 нь нас баржээ. Онцгой байдлынхны хэлж буйгаар хавар, намар буюу дулаарч буй энэ цаг үед угаартах тохиолдол эрс нэмэгддэг байна. Иргэд дулаарч буй үед хяналтаа сулруулан зуухныхаа амыг онгорхой орхих тохиолдол нэмэгддэг ажээ. Тиймээс айл өрхийн иргэдийг сонор сэрэмжтэй байх угаарын хийнд хордохгүй байхыг анхааруулав.