Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин чадлаараа Хятад улсдаа тэргүүлдэг. Хятад улсдаа хамгийн том үүлэн тооцооллын парк, Ази Номхон далайн бүсийн хамгийн том интернэтийн мэдээлэл харилцах төвтэй.
        Энэ оны 10-р сард "ӨМӨЗО-ы өндөр чанартай хөгжлийг ахиулах Төрийн зөвлөлийн санал дүгнэлт" нийтлэгдсэн бөгөөд "Өвөр Монголын төв зангилааны бүтээн байгуулалтыг түргэтгэх" санал дэвшүүлжээ. Өвөр Монголын зангилаа болон бусад тооцооллын эрчим хүчний зангилаа хоорондын сүлжээний дамжуулалтын гүйцэтгэлийг сайжруулж, интернэтийн экспортын зурвасыг өргөжүүлнэ.
        Энэ оны 07-р сард Хятадын ногоон тооцооллын эрчим хүчний анхдугаар хурал Хөххотод болсон. 07-р сарын 13-нд Хятадын анхны ногоон тооцооллын эрчим хүчний супермаркет нээгдсэн.
        Их өгөгдлийн эрин үед сансар огторгуй, аж үйлдвэр, эрчим хүч, хүмүүсийн хоол хүнс, хувцас хунар, орон сууц, унаа тээвэр гээд бүх зүйлийг "тооцоолох" боломжтой. "Тооцооллын хүч" бол дижитал эдийн засгийн эрин үеийн шинэ бүтээмж, дижитал ертөнц дэх чухал "эрчим хүчний эх үүсвэр" юм. Ногоон тооцооллын эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр Хөххот Хятад улсдаа нэгдүгээрт орж, тооцоолох хүчин чадал нь Хятад улсын 8 томоохон зангилаа, 10 томоохон дата төвийн кластерын тэргүүн эгнээнд оржээ.
        Цахилгааны хөнгөлөлттэй үнэ, сэрүүн уур амьсгал, байршлын нөхцөл, байгалийн нөхцөл, эрчим хүчний нөхцөл, бодлогын нөхцөл байдал зэрэг нь Өвөр Монголыг том дата салбарын гол газар болгож байна.
        Бээжин, Тяньжин, Хэбэйг тойрон, Хятадын зүүн гурван мужийг холбосон, Орос, Монгол, Европыг холбосон хамгийн урт төмөр замтай. Эргэн тойрны муж, бүс нутгуудыг хамарсан 48 иргэний нисэх онгоцны буудалтай, эх газрын хамгийн том авто замтай. Манжуур, Эрээнд хамгийн том боомттой. ӨМӨЗО олон талт орчин үеийн аж үйлдвэрийн системийг байгуулжээ.

Зохиогч:
Л.НАРАНХҮҮ, ЛИ ШЯ
Найруулагч:
С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:
ӨМӨС
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ