Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: “Хүнсний аюулгүй байдал” аяны нээлтэд худалдаа, үйлчилгээ эрхлэгчид оролцов



“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Хүнсний аюулгүй байдал” 3 сарын аяныг зохион байгуулахаар болсон. Тус аяны нээлтийн ажиллагааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс хамтран 3 дугаар сарын 27-нд Мандалговь хотод зохион байгуулж,хүнс, хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл 60 гаруй хүн оролцжээ.

Аяны хүрээнд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, эрсдэлээс сэргийлэх, зөвлөн туслах, зөрчлийг арилгуулах, чиглэлээр ажиллах ба хэрэглэгчдэд хүнсний аюулгүй байдал, зөв зохистой хэрэглээ, стандарт, бүтээгдэхүүний чанар, түүнийг хэрхэн таньж худалдан авалт хийх, хоол, хүнсний гаралтай халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох сургалт, сурталчилгааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Түүнчлэн сургуулийн орчинд хүүхдэд худалдаалж байгаа  хүнсний бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийж, “Аюулгүй хүнс – Эрүүл үдийн хоол” зөвлөмж боловсруулж, сургуулиудад хүргүүлэх ажлыг зохион байгуулах юм. Ташрамд дурдахад аймгийн Статистикийн хэлтсээс 2021 онд хийсэн Аж ахуйн нэгж байгууллагын тооллогоор тус аймагт үйл ажиллагаа явуулдаг 1180 аж ахуйн нэгж байгаагаас 459 нь үйлчилгээ, 348 нь худалдааны чиглэлээр ажилладаг байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ