Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан аймаг орон нутгууд өөрийн онцлогтоо тулгуурлан, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө гаргаад байгаа. Архангай аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаанаас 2023 оныг "Хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулах жил" болгон зарласан нь бусад 20 аймгаас анхдагч болоод байна.Зорилтот жилийн хүрээнд аймгийн Засаг даргынзахирамжаар "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээний жилийн төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг"-ийг томилж,зургаан чиглэлд төлөвлөгөө боловсруулжээ.Дурдвал,
§Мал аж ахуйн үйлдвэрлэл
§Газар тариалангийн үйлдвэрлэл
§Хүнсний боловсруулах үйлдвэрлэл
§Жижиг дунд үйлдвэрлэл
§Хүнсний эрүүл ахуй
§Стандарт, хэмжил зүйгэсэн чиглэлүүдэд төлөвлөгөө боловсруулж, эрүүл хүнс үйлдвэрлэлийг дэмжих, зээлд хамруулах, хүнсний технологийн стандартыг мөрдүүлэх, газар тариалан, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, түүнийг дагасан тэжээл, бордооны үйлдвэрлэлийг бий болгох, сүү, цагаан идээ, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ажлын байрыг бий болгох зэрэг орон нутгийн ард иргэдийн эрүүл хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд анхаарчээ.
Жилийн хугацаанд хэрэгжүүлэх энэхүү төлөвлөгөөнд аймгийн 19 сум, холбогдох газар, агентлагуудын саналыг тусгасан бөгөөд жижиг дунд үйлдвэрлэл, хүнсний эрүүл ахуйн чиглэлийн ажлууд хэрэгжиж эхлээд байна. Тухайлбал, хуванцар савны хэрэглээ ба хүнсний аюулгүй байдлын чиглэлээр аймгийн зах, нийтийн худалдааны төвийн цагаан идээний худалдаачид, Булган сумын малчин эмэгтэйчүүдэд гурван удаагийн сургалтыг аймгийн ЗДТГ, ХХААГ-аас зохион байгуулсан.
Мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан"Малчин эмэгтэйчүүд ба аюулгүй хүнс" хөтөлбөрийн хүрээнд өндөр бүсийнЭрдэнэмандал, Чулуут, Хангай, Тариат, Цахир, Өндөр-Улаан, Ихтамир сумын 60 гаруй саальчин бүсгүйчүүдэд “Хүнсний аюулгүй сав” сургалтыг зохион байгуулж, нэг хүнддолоон төрлийн ган савыг өгөөдбайна.