Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, мэргэжлийн холбоод МАН-тай хүчээ нэгтгэв

 
МАН-тай хүчээ нэгтгэн хамтарч ажиллахаар 100 гаруй төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод хамтран ажиллахаар саналаа ирүүлснээс 80 орчимтой нь хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад байна. 
Өнөөдөр Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Хавдар судлалын мэргэжилтний нийгэмлэг, Эрүүл мэндийн удирдах ажилтны нийгэмлэг, Хүүхэд  залуус, гэр бүл холбоо ТББ, Боловсрол эрүүл мэндийн хөгжлийг  дэмжих дэлгэрэх үйлс ТББ зэрэг  эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 14 ТББ, мэргэжлийн холбоод МАН-ын мөрийн хөтөлбөрийн “Эрүүл иргэн” зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурахад МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, МАН-ын ТББ болон Олон нийтийн байгууллага хариуцсан  сонгуулийн ажлын хэсгийн дарга О.Одбаяр нар байлцав.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, цар тахлын үед Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийт албан хаагчид, эмч нартаа талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр МАН энэ удаагийн  мөрийн хөтөлбөрөө 100 хувь биелэх боломжтой гэж үзсэн учраас “Хөгжлийн гэрээ” гэж нэрлэсэн, ТББ-ууд, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх учраас “Хүчээ нэгтгэе” гэсэн уриатай сонгуульд оролцож байгаагаа тайлбарлав.
Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 хувиар буурсан ололт, амжилтыг эрүүл энхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийнхэнтэй хуваалцах ёстой гэв.  Нийслэлчүүдийн эрүүл мэндийн төлөө утааны эсрэг хамтран ажилласан ТББ-уудад талархал илэрхийлж, цаашид ч хүчээ нэгтгэж байгаад олзуурхаж байгаагаа онцлов.
Өнгөрсөн дөрвөн жилд МАН эрүүл мэндийн чиглэлээр олон ажил хийсэжнд ТББ-ын төлөөлөл талархаж байв. Тухайлбал,  2014 оноос хойш нэг ч удаа нэмэгдээгүй байсан эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин, хөлсийг  47-55 хувиар,  эрүүл мэндийн ажилтны үр дүнгийн урамшуулал, төрд ажилласан жилийн нэмэгдлийг тус тус нэмэгдүүлснийг онцлов.
Мөн Донорын тухай, Эрүүл мэндийн тухай зэрэг 10 орчим хууль тогтоомж боловсруулан УИХ-ын чуулганаар  хэлэлцүүлэн батлуулж, “Элэг бүтэн Монгол”,”Эрүүл шүд хүүхэд”, “Орчны эрүүл мэнд” зэрэг есөн үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр мянга мянган иргэнээ элэгний аюулт өвчнөөс салгаж, олон зуун хүүхэд багачуудынхаа шүдийг эрүүлжүүлж, утаанаас үүдэлтэй өвчин эмгэгийг бууруулж чадсан амжилтыг дурдав.
 Хавдар судлалын мэргэжилтний нийгэмлэгийн тэргүүн П.Бат-Ирээдүй:
 МАН  болон Монголын хавдар судлалын мэргэжилтнүүд бид олон жил хамтран ажиллаж байна. “Элэг бүтэн монгол”, “Хавдрын эсрэг хамтдаа” үндэсний хэмжээний томоохон хөтөлбөрүүдийг хамтдаа амжилттай хэрэгжүүлж ирлээ. Цаашид эрүүл мэндийн салбарыг шинэчлэхэд чиглэсэн олон асуудлыг шийдэхэд өнөөдрийн санамж бичиг гол түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Зөв эхэлсэн ажил зөв үр дүнд хүрэх учиртай. 
МАН иргэдийнхээ хүсэл сонирхол, шаардлагад тулгуурлаж 10 жилийн өмнөөс “Хавдрын эсрэг хамтдаа” үндэсний аяныг өрнүүлсэн бол сүүлийн дөрвөн жил “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд элэгний хавдрын оношлогооны эрт илрүүлэлт, эмчилгээний стандарт олон улсын төвшинд хүрч эмчлэх боломжууд бүрдсэн. Тиймээс бид МАН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжиж байна.  Хариуцлагатай боловсролтой эрүүл шинэ Монголын төлөө хүчээ нэгтгэе.
Эрүүл мэндийн байдлаар ялгаварлан гадуурхахаас хамгаалах холбооны ерөнхийлөгч Ц.Батдорж:
2016-2020 оны хооронд У.Хүрэлсүхийн Засгийн газартай хамтарч ажиллаад маш их өөрчлөлтийг мэдэрлээ. Тэр өөрчлөлт нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрхийг сэргээж өгсөн явдал юм. Засгийн газраас шахмал түлшний “Таван толгой” компани байгуулж,  хөгжлийн бэрхшээлтэй 50 гаруй хүнийг авч ажиллуулсан нь бидэнд их итгэлийг төрүүлсэн.
Бид МАН-тай тусгай хэрэгцээтэй ахмад настнуудын эмчилгээ, асаргаа сувилгаа зэрэг эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэдэд эмнэлгийн, тусламж үйлчилгээ авах “Цахим карт” олгох чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
МАН-ын сонгуулийн штаб


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ