“Крокус Сити Холл”-д халдлага болох үеэр танхимаас гарахаар айж сандарсан хүмүүст тус цогцолборын өлгүүрт туслахаар ажиллаж байсан сурагчид тусалжээ. 15 настай сурагч Ислам Халилов, Артем Донсков, Никита Иванов, Вика нар хүмүүсийг гацаанаас гаргахад тусалж, оффисын байраар дамжин аюулгүй гудамжинд хүргэжээ.
Тэд эхлээд юу болж буйг сайн ойлгоогүй ч сандран гүйлдэж мухарт орсон хүмүүст Ислам өөрийн нэвтрэх картаар хаалга онгойлгон гудамж руу гарах зам зааж өгсөн байна. Сурагчид хүмүүсийг албаны гарцаар гаргаад дараа нь хүн үлдсэн эсэхийг шалгаж өөрсдөө хамгийн сүүлд гарчээ.
Үзэгчдийн нэг нь буудаж байсан террористыг дайран унагаж, бууг нь авч түүнийг цохин аюулгүй болгоод тэр хавийн хүмүүсийг аварсан байна. Хамгаалагч нар террористын галд хамгийн түрүүнд өртөн хохирсон ч үлдэгсэд нь концертын танхмаас утаан дундуур олон хүнийг гаргаж чаджээ.