Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯНХОНГОР: Өвсний үнийн хөнгөлөлтөнд 373.8 сая төгрөгийг зарцуулжээ

Аймгийн хэмжээнд хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулж сумдыг өвс, тэжээлээр тасралтгүй хангаж, зах зээлийн үнийг хөөрөгдөлд оруулахгүй байх, байнгын нөөцтэй байлгах бодлогыг аймгийн Онцгой комисс баримталж байна.
Тус бодлогын хүрээнд нэг боодол өвсний үнээс 6000 төгрөгийг хөнгөлж, малчдад 16-19 мянган төгрөгөөр худалдан борлуулж, сумдыг хямд чанартай өвсөөр тасралтгүй хангаж байгаа юм. Үнийн хөнгөлөлтийн зөрүү санхүүжилтыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөр шийдвэрлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 62.300 боодол буюу 1557 тн өвсөнд 373.8 сая төгрөгийн үнийн хөнгөлөлт үзүүлээд байна.
2023 оны жилийн эцсээр Баянхонгор аймаг 4.072.203 толгой мал тоолуулсан бөгөөд өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс шалтгаалан өнөөдрийн байдлаар 61254 ямаа, 30055 хонь, 18357 үхэр, 3880 адуу, 9 тэмээ зүй бусаар хорогдсон дүн мэдээтэй байгаа юм.

Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баянхонгор аймгийн Баянбулаг, Баянлиг, Баян-Өндөр, Баянцагаан, Галуут, Гурванбулаг, Жаргалант, Заг, Өлзийт, Хүрээмарал, Эрдэнэцогт сум “маш их эрсдэлтэй”, бусад 11 сум “их эрсдэлтэй” дүгнэгдсэн. Аймгийн Онцгой комиссын эхний хуралдаан, аймгийн Онцгой комиссын даргын захирамжаар “Өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэг"-т шилжүүлж хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Нөхцөл байдалтай холбогдуулж, он гарсаар аймгийн Онцгой комисс найман удаа хуралдаж хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулах зорилгоор гурван удаа эрсдэлийн үнэлгээ хийсэн байна. Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабыг 2023.12.14-ний өдөр байгуулж, давхардсан тоогоор 384 албан хаагч 24 цагийн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд шуурхай ажлын хэсэг зургаан удаа өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумдад ажиллажээ.

Улсын онцгой комиссоос олгосон 47.7 тн гурил, 4 тн сахарыг 20 сумд тэнцүү хуваарилан олгосон бол 23.5 тн цагаан будааг хаваржилт хүндэрч зудын нөхцөл байдал үүссэн Гурванбулаг, Заг, Жаргалант, Галуут, Баян-Овоо, Эрдэнэцогт, Баянхонгор зэрэг сумдад олгожээ. Мөн Улсын онцгой комиссоос олгосон шатахуун, 875 тн улаан буудайн тэжээл, Засгийн газрын 2024 оны 63 дугаар тогтоолын дагуу олгосон 310 тн үйлдвэрийн тэжээл зэргийг зориулалтын дагуу сумдад хуваарилан олгосон байна.

Эрүүл мэндийн сайдын багцаас олгосон автомашиныг Бууцагаан сумын Эрүүл мэндийн төвд, Засгийн газраас олгосон таван автомашиныг автомашин зайлшгүй шаардлагатай Баянхонгор, Баацагаан, Баянбулаг, Бууцагаан, Өлзийт сумдад тус тус олгожээ. Мөн 10 мянган боодол өвсний дэмжлэгээс өнөөдрийн байдлаар 6200 боодол аймгийн төвд бэлэн бууж эхний ээлжинд Жинст, Баацагаан, Бууцагаан, Баянбулаг, Гурванбулаг, Заг, Жаргалант, Галуут, Баян-Овоо, Эрдэнэцогт сумдад хуваарилсан бол Өвөр Монголын өөртөө засах орон Альша аймгаас 52 тн цагаан будааны хандив ирүүлснийг сумдад тэнцүү хуваарилжээ.

Сонирхуулахад, Баянхонгор аймгаас гадны 14 аймагт 166 өрхийн 421 ам бүл, 46.694 толгой мал оторлож байна. Харин гадны гурван аймаг, таван сумаас 48 өрх, 110 ам бүл, 53785 толгой мал отор нүүдэл хийж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ