Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сурагчид гуравдугаар сарын 29-нд хичээллээд амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Сурагчид баталсан хуваарийн дагуу долоо хоног амрах юм. Харин хаваржилт хүндэрсэн аймгуудад сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт оруулах магадлалтай. Учир нь, Засгийн газрын хуралдаанаар  хаваржилт хүндэрсэн бүс нутагт аймгийн Засаг даргын саналыг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн III улирлын хичээл, сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай зохицуулалт хийж, сурагчдын улирлын амралтын хугацааг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг судалж шийдвэрлэхийг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд даалгасан.

Түүнчлэн цаашид орон нутагт сурагчдын амралтыг Сар шинийн баяр болон тухайн бүс нутагт мал төллөх хугацаанаас хамааруулан хичээлийн жилийн бүтцийг хот, орон нутагт ялгаатай тогтоох нь зүйтэй гэдгийг илэрхийлсэн юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ