Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэл хүргүүллээ


Нийслэлийн нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй болон халиа дошинд өртсөн, шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүдэд нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс хамтран мэдэгдэх хуудас хүргүүлж, нүүлгэх, шилжин суурьших бүсийг тогтоож өгөх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 33, 29 дүгээр хорооны голын ай сав орчим суурьшсан нийт 260 гаруй айл өрх байгаагаас, зөвшөөрөлгүй буусан 84 айл өрх, эрсдэлд өртөж болзошгүй 45 айл өрх байна. Нийт 150 айл өрхөд мэдэгдэх хуудас хүргүүлжээ.
Сонгинохайрхан дүүрэгт үерийн эрсдэл бүхий 135 айл өрхөд мэдэгдэх хуудас өгч, шар усны үерт өртөх эрсдэлтэй 3 айлыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч ажилласан байна.
Чингэлтэй дүүргийн хэмжээнд эрсдэлтэй бүсэд суурьшсан 139 айл өрхөд мэдэгдэх хуудас өгч, өртөх эрсдэлтэй 85 айл өрх, халиа тошинд өртсөн 39 айл өрх байгаагаас 35 айлын хашааг татуулах ажлыг зохион байгуулсан.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт эрсдэл бүхий 40 айл өрхөд мэдэгдэх хуудсыг хүргүүлэн ард иргэдэд шар усны үерээс урьдчилан сэргийлэх, цас мөсөө цэвэрлэх, шуудуу татах, далан босгох, эрсдэлтэй нөхцөл үүсэж болзошгүй тул зөвшөөрөлгүй айл өрхүүдэд нүүх албан шаардлага тавьж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.
 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ