Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зарим суманд малчдад зориулсан "отрын штаб" байгуулжээ

Отроор нүүдэллэж буй малчдад зориулсан отрын штабыг зарим аймаг, суманд түр хугацаагаар ажиллуулах талаар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн дэд сайд М.Ганхөлөг мэдээллээ. 
Одоогоор
  • Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Мөрөн, Улаан-Уул сум
  • Увс аймгийн Тариалан сум
  • Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум
  • Дорнод аймгийн Матад сум зэрэг нийт дөрвөн аймгийн зургаан суманд отрын штаб байгуулагдан ажиллаж байгааг нэмж ярив. 
Энэ талаар "Улсын хэмжээнд нийт 14,783 өрх отроор өвөлжиж байна. Түүнчлэн 6.4 сая толгой мал отроор нүүдэллэж байгаа тоон мэдээлэл бий. 
Иймд отроор яваа малчдад зориулсан түр штабуудыг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Улсын Онцгой Комиссоос байгуулан ажиллаж байгаа.
Өмнө нь Дорноговь аймгийн Айраг сум, Төв аймгийн Баянжаргалан суманд отрын штаб түр хугацаагаар ажилласан" гэв. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ