Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

МАН, АН-ын гомдогсод “Үндэсний эвсэл”-ийг сонгох уу


2024 оны УИХ-ын сонгууль шинэ тогтолцоогоор явна, УИХ анх удаа 126 гишүүнтэй болно.
Ерөнхийдөө ирэх сонгуулийн гол өрсөлдөөн МАН, АН-ын дунд өрнөнө, шинэ улс төрийн хүчин гарч ирэхэд хүнд байна гэж зарим улс төр судлаач таамаглаж байв. Тодруулбал, томсгосон тойргоос “хөлтэй”, мөнгөтэй, нөлөөтэй хүн л сонгогдоно. Шинэ нам, шинэ хүмүүст боломж бага гэж. Гэхдээ энэ бол ердөө л таамаглал. Саяхан МАН, АН-ын саналыг хувааж мэдэх шинэ эсвэл байгуулагдсанаа зарласан нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.
Тодруулбал, Монголын Үндэсний ардчилсан нам /МҮАН/, Монголын ногоон нам хамтран эвсэл байгуулав. Энэ хоёр нам нэгдлээ “Үндэсний эвсэл” гэж нэрлэсэн бөгөөд эвслийн даргаараа УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг сонгосон. 20 гаруй жилийн туршлагатай МҮАН, Монголын ногоон нам нэгдэх нь тийм ч сонин үзэгдэл биш, харин хамтарсан эвслийг Н.Номтойбаяр удирдах болсон нь илүү анхаарал татав.
Цагтаа МАН-ын залуу лидер явсан Н.Номтойбаяр намаасаа хөөгдөж, “аавын хаалга” татаж, эрүүгийн гэмт хэрэгтэн болж явсан нь саяхан. Энэ талаас нь харвал Н.Номтойбаяр эвсэл худалдан авч, улстөрд эргэн ирлээ гэж харж болохоор. Нөгөө талд Н.Номтойбаяр бол улстөрд өөрийн гэсэн үзэлтэй, харизматай улстөрч учраас “Үндэсний эвсэл”-ийг 2024 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцуулахад чухал нөлөөтэй гэж зарим судлаач онцолжээ. Мөн хөрөнгө мөнгө, нөлөө талаасаа харвал “Үндэсний эвсэл” гол санхүүжүүлэгч нь яах аргагүй Н.Номтойбаяр юм.
Үүнийг ч МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл хүлээн зөвшөөрсөн бөгөөд "“Үндэсний эсвэл”-ийн сонгуулийн зардлыг Н.Номтойбаяр босгоно" гэдгийг тэрээр хэлсэн байна.
МҮАН, Монголын ногоон нам эвслийн гэрээ байгуулахдаа өөр бусад нам нэгдэх асуудлыг нээлттэй орхиж шийдвэрлэсэн бөгөөд энэ хүрээнд улс төрийн нам, иргэний нийгмийн хөдөлгөөн, мэргэжлийн холбоод, иргэдтэй хамтран ажиллахаа, мөн нэгдэхийг уриалсан.
Тэгвэл “Үндэсний эвсэл”-д МАН, АН-ын гомдогсод буюу ирэх сонгуулиар нэр дэвшилт болон жагсаалтад багтах боломжгүй, эсвэл намаасаа хөөгдсөн, хасагдсан хүмүүс элсэж магадгүй гэх таамаглал бий. Тухайлбал, 60 тэрбумын гэх хэрэгт холбогдсон М.Энхболдын бүлгийнхэн, Н.Номтойбаяртай нэг танхимд ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа, Ё.Баатарбилэг тэргүүтэй хүмүүс эвслийг сонгох магадлалтай. Мөн одоогийн УИХ-ын гишүүдээс МАН-аа орхиод  Н.Номтойбаярыг сонгоод явах гишүүн ч бий гэнэ. Магадгүй, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Үндэсний эсвэл”-ийг сонгож мэднэ. Учир нь, Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллаж байхад гол санхүүжүүлэгч нь Н.Номтойбаяр байсан гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг, энэ талаас нь харвал магадлалтай гэсэн үг.
Харин АН-ынхнаас Л.Гантөмөр, Х.Баттулга нарын хоршлыг дэмжихгүй байгаа С.Эрдэнэ тэргүүтэй бүлэг хүмүүс “Үндэсний эвсэл”-ийг сонгох магадлал бий. Энэ таамаглал хэр бодитой эсэх нь ирэх саруудад тодорхой болно.

https://itoim.mn/a/2024/02/02/analyze/fxb
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ