Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

МЕКСИК: БУХЫН ТУЛААНЫГ ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГААД ОЛОН МЯНГАН ХҮН УУРСАВ

Амьтны эрхийн төлөө тэмцэгчид ням гарагт Мехико хотын гудамжинд гарч, бухын тулаан зохион байгуулж байгааг эсэргүүцэв. Ойролцоогоор хоёр жилийн дараа бухын тулаан Мексикийн нийслэлд эргэн ирж буй. 
“Тамлан зовоох бол урлаг биш. Тэр тусмаа бол соёл биш”, “Бухуудад тийм, бухын тулаанд үгүй” гэх мэт уриа лоозон барьсан эсэргүүцэгчдийн дуу хоолой дэлхийн хамгийн томд тооцогддог 42 мянган хүний багтаамжтай бухын тэмцээн болох Плаза Мексико цэнгэлдэхийг доргиож байв. 
 
Плаза Мексико цэнгэлдэх 
Мексикийн амьтны эрхийг хамгаалах байгууллага эсэргүүцлийн жагсаалын хэд хэдэн видео бичлэгийг X дээр нийтэлжээ. Үүнд "гэмгүй амьд амьтдыг дахиад л тамлах эхлэх гэж байна" гэжээ. Удаан үргэлжилсэн маргааны дараа 2022 онд бухын тулааныг түр зогсоосон ч арванхоёрдугаар сард Мексикийн Дээд шүүх уг тулааныг үргэлжлүүлж болох шийдвэрт хүрсэн байдаг. Ням гаргийн арга хэмжээний үеэр зургаан бух тулалджээ. 
Жагсагчдын эсрэг цагдаа нар хамгаалалтад гарсан ч ноцтой мөргөлдөөн гараагүй. 2013 онд Сонора муж Мексикийн 32 мужаас анх удаа бухын тулааныг хориглосон муж болж, одоогоор нийт дөрвөн муж үүнийг хориглоод байна. 
 
Эсэргүүцлийн жагсаалын үеэр...
Арванхоёрдугаар сард тус улсын Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор Мексикийн нийслэлд бухын тулааны ирээдүйн талаар бүх нийтийн санал асуулга явуулах боломжийг судлах болно гэж мэдэгдсэн. Эквадор, Испани, Колумб, Франц, Перу, Португал, Венесуэл зэрэг дэлхийн бусад долоон улс бухын тулаан зохион байгуулдаг.
Л.Сайнаа
https://www.24tsag.mn/a/224723
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ