ХЭҮК-ын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын баг Хөвсгөл аймагт өнгөрсөн долоо хоногт ажиллалаа. Ажлын баг аймгийн удирдлагуудтай уулзаж, хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцлоо.
Цаашидхүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих, хүний эрхийн соёлыг түгээх замаар хүн бүр эрх чөлөөтэй, эрх тэгш амьдрах нийгмийг цогцлооход олон талт төлөөллийн оролцоо, идэвх санаачилга чухал гэдэгт талууд санал нэгдэж, хүний эрхийг хамгаалах тодорхой чиглэлд хамтран ажиллахаар болов.
Энэ үеэрАхмад настны асрамж үйлчилгээний төвд ахмад настны амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт, хүнлэг бус харилцаанаас ангид байх эрх, асрамжийн төвийн орчны аюулгүй байдлыг шалгах, тулгамдаж буй хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг сахин хамгаалах зорилгоор хяналт шалгалт хийсэн байна.
Мөн ШУТИС-ийн харьяа Политехникийн коллеж, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдтэй уулзалт зохион байгуулж, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцож, өмнө нь хийсэн шалгалтын үр дүн, хэрэгжилтийг тооцож дүгнэжээ.