Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХЭҮК: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-ийн харьяа 413-р нээлттэй, хаалттай ангид хяналт шинжилгээ хийлээ


ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн доктор Я.Цэлмэнгээр ахлуулсан ажлын хэсэг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь ШШГХ-ийн харьяа 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хяналт шинжилгээ хийж ажиллалаа.
Хяналт шинжилгээний хүрээнд алба хаагчид, эрх нь хязгаарлагдсан хүний эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтийн талаар асуумж авч хүсэлт гаргасан хүмүүстэй ганцаарчлан уулзаж, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтын талаар гаргасан санал, хүсэлтийг хүлээн авч, зүй бус харьцаа, доромжлон харьцаж шийтгэхээс ангид байх эрхийн зөрчилтэй холбоотой хэд хэдэн тохиолдол гарсан байж болзошгүй асуудлыг шийдвэрлүүлэхээр зөвлөмж бичих, харъяаллын дагуу шилжүүлэн шалгуулхаар ажиллаж байна.
Мөн ШШГГ-ын алба хаагчдад “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа” мэдээлэл хийж, “Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын Нэмэлт протоколын хэрэгжилтийн асуудал” хэлэлцүүлэг зохион байгуулж, улмаар “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх”, “Харилцаа, хандлага” сэдвүүдээр сургалт явуулав.






скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ