Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Н.Сугар: Ослын улмаас 62 өрхийн 178 иргэн хохирсон


Байгалийн хий тээвэрлэж явсан автомашин дүнжингарав худалдааны төвийн авто зам дээр давхар эргэлт хийж, суудлын машинтай мөргөлдсөний улмаас дэлбэрэлт болж орон сууцны барилга, олон арван автомашин галд шатаж, гурван хүн амиа алдаад байна. Тэгвэл энэ талаар Нийслэлийн Засаг даргийн хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл өглөө.
Тэрбээр, “НОК-ийн Дэд даргаар ахлуулсан шуурхай штаб байгуулагдаж, ослын газар дээр ажиллаж байна. Ус сувгийн удирдах газар галт гал унтраах ажиллагаанд усаар тусалсан . Мөн ослын бүсэд байсан оршин  суугчдад эрүүл мэндийн туслалцаа үзүүлсэн. 62 өрхийн 178 иргэн ослын улмаас хохирсон гэх мэдээлэл ирээд байна. Эдгээр иргэдийн нийгмийн баталгааг нь яаж хангах гэдэг асуудал хөндөгдөж байгаа. Одоогийн байдлаар 11 айлын 43 иргэн зочид буудалд байрлаж байна. Хуулийн байгууллагын дүгнэлт гарсны дараа хохирлыг хэрхэн барагдуулах гэх асуудлыг нок судалж байна. Мөн 28 шатсан автомашиныг зөөвөрлөх, үзлэг дууссаны дараа ослын газрыг цэвэрлэх, ариутгах арга хэмжээ авна. Хамгийн гол нь осолд өртсөн барилгын хийцэд өөрчлөлт орж нурах эрсдэлтэй эсэх мэргэжлийн дүгнэлт хийнэ. Ийм ажил хийх гээд судалгааны ажил хийгдээд явж байна.” гэв.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ