Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт /2024.01.15-19/-ний өдрүүдэд 31,363 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 305 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 155, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 1, Өмчлөх эрхийн эсрэг 102, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 25, бусад 8 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 59,298 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 59,105 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 58,628 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 477 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2,404, танхайрах 163, хүний биед халдах 385, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 261, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 52,467, бусад 3,425 зөрчил байна. Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 46 иргэнд 13,800,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 21 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.