Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХӨВСГӨЛ: Сум бүр “Хөх баавгай” брэндтэй болно



Хөвсгөл аймагт нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд "Хөх баавгай Хөвсгөл" аялал жуулчлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  

Хөвсгөл нуур нь дэлхийн газрын зурагт баавгайн дүрсээр илэрхийлэгддэг. Иймээс Хөх баавгайгаар тодотгож хөтөлбөрийг хэрэгжүүлж байна гэдгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ онцолж байлаа.

Энэхүү хөтөлбөр нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих, хилийн бүсийн аялал жуулчлал, боомт худалдаа, зам дагуух аялал жуулчлал, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэгдэж байна.

Хөтөлбөрийн хүрээнд сум бүр өөрсдийн онцлогт  тулгуурлан нэрийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээтэй болох, аялал жуулчлалын өртгийн сүлжээнд бүртгэх, брэнд бүтээгдэхүүнтэй болох юм.

Тухайлбал, Арбулаг сумын иргэд Хөх баавгай брэнд тараг, Улаан-Уул сумын иргэдХөх баавгай нэртэй аньсны чанамал, Баянзүрх сумын иргэд Хөх баавгай нэртэй зэрлэг сонгинобрэнд бүтээгдэхүүнтэй болохоор зорьж байна.

Үүний үр дүндиргэд нутгийнхаа аялал жуулчлалаар дамжуулж, гадаад, дотоодын жуулчдад нэрийн бүтээгдэхүүнээ борлуулж, амьдралын чанараа дээшлүүлэх боломж бүрдэх ажээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ