Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХЭНТИЙ: Биндэр сумын шинэ бүтээн байгуулалтууд



Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард шаваа тавьсан Биндэр сумын 200 ортой цэцэрлэгийн барилгыг өнөөдөр ашиглалтад орууллаа.  Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат болон аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар оролцлоо.  Өмнө нь 100 ортой цэцэрлэгт 200 гаруй хүүхэд суралцдаг байсан бол стандартын дагуу шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор сумын төвийн хүүхдүүд СӨБ-д зуун хувь хамрагдах боломж бүрдэж байна.  Энэхүү шинэ цэцэрлэгийн хувьд урлаг, спорт заал, унтлагын танхимууд тус тусдаа гэдгээрээ онцлогтой юм. Мөн 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах үүднээс шинэ бүлэг нээжээ.
Мөн энэ өдөр Биндэр сумын 20 ортой шинэ эрүүл мэндийн төв нээлтээ хийв. Хэнтий аймаг 2023 онд эрүүл мэндийн салбартаа 5.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний нэг жишээ энэ юм. А зэрэглэлийн буюу сум дундын энэхүү эрүүл мэндийн төвийг нээснээр Биндэр сумын 4000 гаруй иргэн цаашлаад зэргэлдээ сумдын иргэд ч нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авах боломжтой болж байна.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ