Төв /МОНЦАМЭ/.2020-2021 оны хичээлийн жилийн босгон дээрТөв аймгийн Эрдэнэ сумын “Нарлаг” цэцэрлэгийн 60 жилийн ой тохиож байна. Ийнхүү ойгоо угтан 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтад оруулж нээлтээ хийлээ.
Цэцэрлэгийн нээлтэдУИХ-ын гишүүн Ж. Батжаргал, аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, сумын удирдлагууд,цэцэрлэгийн үе үеийн удирдлагууд, багш, ажилчид, эцэг эхчүүдболонтусцэцэрлэгийн хүүхдүүд оролцлоо.
Тусцэцэрлэгийг УИХ-ын гишүүн асан М.Энхболдын дэмжлэгтэйгээр, улсын төсвийн 1 тэрбум 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд барилгын ажлыг “Харганы Ус” ХХК гүйцэтгэжээ.
Ийнхүү шинэ байр ашиглалтад орсноор 150 хүүхдийг хүлээн авч цэцэрлэгт хамруулан19 багш ажилтантай үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэж байгаааж.
Ташрамд, Эрдэнэ сумын цэцэрлэг нь 1960 онд анх ашиглалтад орж 60 жилийн хугацаанд 75 хүүхдийн ортойгоор 17 багш, ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байжээ. Харинхуучин байрны хувьд ашиглалтын хугацаа хэтэрсэн, эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон тул шинэчлэн барьж, хүчин чадлыг сайжруулах шаардлага тулгарсан байна.