Нийслэлийн иргэдэд үйлчлэх дараагийн ээлжийн 50 шинэ автобус БНХАУ-ын Yutong Bus компанийн үйлдвэрээс Эрээн хот руу хөдөлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр эдгээр автобус нь маргааш тус хотод ирэх аж. Ингэснээр 600 шинэ автобуснаас 85-ыг нь нийлүүлж байна.
Автобусыг хүлээн авахад хяналт тавих Ажлын дэд хэсэг БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад ажиллаж, гэрээнд тусгасан стандарт хэмжээ, техникийн үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг шалгах аж.
Өмнө нь өнгөрсөн арванхоёрдугаар сард 35 автобусыг хүлээн авч төв талбай дээр иргэдэд танилцуулж, үйлчилгээнд явуулж эхлээд байгаа билээ.
Yutong нэртэй автобус нь 80 хүний багтаамжтай бөгөөд улаан автобусыг бодвол заалны зай талбай нь өргөн болохыг үйлчлүүлсэн иргэн хэлж байв.
Манай улс БНХАУ-ын Yutong Bus компаниас 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авч байгааг албаныхан мэдээлээд буй.