Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуураар зорчихгүй байхыг анхааруулав



Хөвсгөл нуур Хатгал тосгон болон Ханх сум орчимд битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 35-40 см байгаа нь олон жилийн дунджаас 5-15 см-ээр бага байна. Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан иргэд ОХУ болон Ханх сумын чиглэлд ихээр зорчдог.
Иймээс иргэдийг баталгаат зам болох Сантын даваагаар зорчихыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Тус аймагт өнгөрсөн онд усны ослын 13 тохиолдол бүртгэгдэж 6 иргэн амь насаа алдсан байна. Хөвсгөл нуурын мөс бүрэн хөлдөөгүй энэ үед зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчиж эрсдэлд өртөхгүй байхыг зөвлөж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ