Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цуврал дэлбэрэлтийн улмаас Иранд 100 орчим хүн амиа алджээ


Ираны тусгай хүчний командлагч Касем Сулейманигийн дурсгалыг хүндэтгэх ёслолын үеэр хоёр цуврал дэлбэрэлт болж, 100 орчим хүн амиа алдаж, олон хүн шархаджээ. Тус улсын төрийн телевизээр мэдээлснээр, зүүн өмнөд нутгийн Керман хотод К.Сулейманийг оршуулсан оршуулгын газарт түүний амь үрэгдсэний дөрөв дэх жилийн ойн арга хэмжээний үеэр 20 минутын зайтай хоёр цуврал дэлбэрэлт болжээ.
Дэлбэрэлтийн хариуцлагыг одоогоор аль нэг бүлэглэл хүлээгээгүй байна. Харин Ираны эрх баригчид үл мэдэгдэх "террористуудад" тохож байна. Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси уг халдлагыг "жигшүүртэй, хүнлэг бус гэмт хэрэг" гэж мэдэгдсэн бол  шашны дээд удирдагч аятолла Али Хаменеи цуст цуврал дэлбэрэлтийн өшөөг авна гэж амлажээ.

Орос, Герман, Турк зэрэг хэд хэдэн улс халдлагыг буруушааж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг уриалсан байна. Дэлбэрэлтийн үеэр 103 хүн амиа алдаж, 211 хүн шархадсан нь Исламын Бүгд Найрамдах Иран Улсын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага боллоо гэжЭрүүл мэндийн сайд Бахрам Эйноллахи мэдэгджээ. Эргэн сануулахад, К.Сулеймани Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпусын"Аль-Кудс" тусгай хүчний командлагч байсан бөгөөд 2020 оны нэгдүгээр сарын 3-нд Багдад хотын нисэх онгоцны буудлын ойролцоо АНУ-ын Агаарын цэргийн хүчний пуужингийн цохилтод өртөж амиа алдсан юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ