Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улс төрчдийн шоу: Мөрийн хөтөлбөр


Сонгууль болоход ердөө гуравхан сар үлдээд байна. Гэвч онгой нөхцөл байдлын улмаас буюу коронавирусийн тархалт буурахгүй байгаа энэ үед сонгуулийн хугацааг өөрчлөх зохицуулалттай гэдгийг сануулаад эхэллээ.
Улс төрчдийн хэн нь тойрогтоо амлалтаа биелүүлсэн эсэх, намууд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадсан байдалд дүнг хэдийнээ иргэд өөрсдөө өгчихсөн суугаа. Харин өнөөдөр өмнөх сонгуулиар улс төрийн гол хүчин болсон АН, МАН гэсэн хоёр нам юуг тусгаж байсныг эргэн сөхье.
Намын хөтөлбөр сонгогчдын хамгийн түрүүнд хардаг зүйл. Харин өнөөдөр та саналаа зөв хүндээ өгч үү, сонгосон нам нь эх орноо хөгжүүлэхэд хэрхэн ажилласан бэ гэдгийг тунгаана бодно биз ээ.
2016 оны сонгуульд МАН "Бид хамтдаа чадна" уриатайгаа сонгуулийн ерөнхий хороогоор хөтөлбөрөө дэвшүүлсэн бол АН "Монгол хүн 2020" нэртэйгээр хөтөлбөрөө батлуулж байсан юм.
 
 
МАН-ын хөтөлбөрийн илүү дэлгэрэнгүйг эндээс үзээрэй. 
Саяхан болж өнгөрсөн нэгэн үйл явдлаас харахад, АН мөрийн хөтөлбөртөө сөрөг хүчнээсээ илүү гарчихаж мэдэхээр нэгэн томоохон төслийг хэрэгжүүлэхээ олон нийтэд зарласан. Энэ нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар баримтлах бодлого чиглэлийг 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр тусгах юм байна гэдэг нь тод тодорхой болоод байгаа билээ.
Ах, дүү намууд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цаастай чихрийн гадна талыг долоолгож нэг үзэж байсныг олон түмэн мартаагүй нь лавтай. Улс төрчдийн шоуны нэг хэлбэр нь мөрийн хөтөлбөр гэдэг нь эндээс харагдаж байна. Ганган, чамин үгтэй илтгэл, яриа бол улс төрчдийн халхавч гэдгийг сонсогчид хэдийнээ мэддэг болсон. Түүнчлэн ЖДҮ-ээс мөнгө завшсан улс төрчдийг эхний ээлжинд сонгохгүй байхыг иргэд нэгэндээ захиж яваа гэнэ. Нам нь ч тэднийг нэр дэвшүүлэхгүй нь тодорхой. Хэрэв зээ дэвшүүлвэл намын нэг давхар намагт унаж, шавард унасан шарын эзэн болж хувирна. Ард түмэнд хоосон биш "хоолтой амлалт" нэн чухал байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ