Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Таван жилээр тэтгэвэр тогтоолгоход 42-43 мянган ахмадынх нэмэгдэж, дунджаар нэг ахмадад ₮55,000 очно гэсэн"



Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлэхдээ "Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Нийгмийн даатгалын багц хуулиар долоон жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоосон байсныг таван жил болгосон.
Ахмадууд нийгмийн даатгалын харьяа хэлтсүүд дээрээ очиж, өргөдөл бөглөж байна. И-Монголиагаар ирсэн хариуг нь харахаар 1,000 төгрөгөөр л тэтгэвэр нэмэгдэж, зарим нь 100 мянган төгрөгөөр буурч байна гэсэн гомдлууд гараад байна. Программд нь асуудал байна гэж хардаж байна. 100,000 төгрөгийн тэтгэвэр буух ямар ч үндэс байхгүй. Программд нь асуудал байна гэж хүмүүс ярьж байгаа.
Тийм учраас би ажлын хэсэг гаргана. Ардчилсан Намд, нийгмийн даатгалын байгууллагад ажиллаж байсан туршлагатай хүмүүсийг ажлын хэсэг болгож, тэтгэврээ бодуулаад асуудалтай байгаа хүмүүсийн өргөдлийг хүлээн авч, асуудлыг нь шийдвэрлэнэ.
Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын удирдлагуудтай өчигдөр ярьсан. Тайлбарлахдаа нийт 58 мянган ахмадаас 42-43 мянган ахмадынх нэмэгдэж байгаа. Дунджаар нэг ахмадад сар болгон 55 мянган төгрөг очиж байгаа гэж мэдээлсэн. Энэ хангалттай биш, дунджаар 120 мянган төгрөг гарах ёстой. Хэд хэдэн ажлын хэсэг гаргаж, Улаанбаатар хотын нийгмийн даатгалын хэлтсүүд дээр ажиллана. Ахмадын тэтгэвэр яаж нэмэгдэж байгааг харна" гэлээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ