Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АРХАНГАЙ: Махны өргөтгөсөн худалдаанд 48 малчин оролцож,107.4 тн мах борлуулжээ



Архангай аймгийн ЗДТГ, ХХААГ, УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн ажлын албатай хамтран “Өвлийн идшээ Архангайгаас” махны өргөтгөсөн худалдааг Улаанбаатар хот болон Дархан-Уул аймагт энэ сарын 1-10-ныг дуустал хугацаанд зохион байгуулсан.

Өргөтгөсөн худалдаанд аймгийн 14 сумын 30 малчин оролцож, 50 тн махыг худалдан борлуулжээ. Аймаг, орон нутгаас махны өргөтгөсөн худалдаанд оролцсон малчдад тээврийн зардалд зориулж, махны тн тутамд 150.000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Мөн 11 дүгээр сард ХХААХҮЯ, Нийслэлийн захирагчийн ажлын албатай хамтран 21 аймгийн малчдыг оролцуулан зохион байгуулсан “Өвлийн идэш” махны худалдаанд Архангай аймгаас найман сумын 18 малчин оролцож, 57.4тн махыг борлуулжээ. Энэ үйл ажиллагаануудад малчид оролцсоноор нийт 107.4 тн мах борлуулж, орлогоо нэмэгдүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд малчдын гар дээр 9.1 мянган тн махыг нөөцлөөд байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ