Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Амралтын өдрүүдэд 1435 кг нөөцийн мах борлуулжээ


Дархан хотын иргэдийн хүнсний хэрэгцээ, тэр дундаа махны хэрэгцээнд зориулан энэ жил 200 тн мах “Дархан Эрдэнэ мах комбинат” ХХК нөөцөлсөн. Жилээс жилд нэмэгдэж буй махны үнийг тогтворжуулах, иргэдэд хямд үнэтэй зориулалтын агуулахад хадгалагдсан нөөцийн махыг өнгөрсөн сарын нэгнээс худалдаанд гаргасан. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд Найрамдал талбайд нөөцийн махны нэг цэгийн худалдааг зохион байгууллаа. Нэг дороос бэлтгэн савласан үхэр, хонь, ямааны махыг жижиглэнгээр, хонь, ямааны махыг гулуузаар худалдлаа. Нөөцийн махны нэг цэгийн худалдаа хоёр өдөр үргэлжилж115 иргэн үйлчлүүлж нийт 1435 кг мах худалдан авчээ.
Өнөөдрийн байдлаар 18 багт 40 хүнсний дэлгүүрээр гэрээний дагуу нөөцийн мах худалдаж байгаа бөгөөдүхрийн ястай мах 9500, хонины ястай мах 8500, ямааны ястай мах 7500 төгрөгөөр худалдаж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ