Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Т.Аюурсайхан:МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэмцэл зарим бүлэглэлийнхэнд таалагдахгүй байгаа тул харлуулж, гүтгэж байна



МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн  Т.Аюурсайхан,  МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн Хууль эрх зүйн ажлын хэсгийн хуульч Ү.Амарбат, МАН-ын сонгуулийн штабын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр  нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
МАН энэ удаагийн УИХ-ын сонгуульд бодлого мөрийн хөтөлбөрөө уралдуулж, ёс зүйтэй, шударга өрсөлдөхийг бусад нам, эвсэл, нэр дэвшигчдэд уриалж, энэ дагуу сонгуулийн ажлаа зохион байгуулж байгааг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Аюурсайхан мэдээллийн эхэнд тодотголоо. Тэрбээр МАН нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүй, хар пиар хийхгүй гэсэн зарчмаа хариуцлагатай биелүүлж байгаа ч улс төрийн зарим нам, эвсэл, ялангуяа АН-ын зүгээс гүтгэлэг, хар пиар бүхий мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг цацаж байгаад шүүмжлэлтэй хандлаа.  
Т.АЮУРСАЙХАН:
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх төрөө, намаа цэвэрлэнэ гэж хэлсэндээ хүрч, алдаа дутагдал, гажуудлыг ил хэлж ярьж, ард түмэнтэй хамтарч шударга ёсны төлөөх тэмцлийг эхлүүлж, тодорхой үр дүнд хүрсэн. Салхит, Асгат Тавантолгой, Баганнуур, Гутайн даваа, “Эрдэнэт”, Ноён-Уул зэрэг ордуудын хууль бус үйлдлийг зогсоож, байгалийн баялгийг төр,  ард түмний мэдэлд авч, цаашид ч авахаар ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын хулгайд алдагдсан, хууль бусаар олгогдсон нийтийн эзэмшлийн талбайг буцаан авч, сургууль, цэцэрлэг, зам талбайг тохижуулж байна. Энэ бүхэн зарим улстөрч, бүлэглэлийнхэнд таалагдахгүй байгаа тул хар пиар, гүтгэлэг цацаж байна.
Энэ бүлэглэлийнхэн байгалийн баялаг, Улаанбаатар хотын газруудыг төр, ард түмний мэдэлд биш өөрсдийн эрх мэдэлд үлдээхийн төлөө тэмцэж, МАН-аас хийж хэрэгжүүлж байгаа бүх ажлыг харлуулж, гүтгэх зэрэг ажиллагаа явуулж, 29 тойрогт мөнгө тараах ажлыг эхлүүлчихсэн байна.   
МАН аливаа алдаа дутагдал, зөрчлийг нууж хаахгүйгээр олон нийтэд хэлж ярьж, тэмцэж байгаа. Цаашид ч нууж хаахгүй. Бид парламентад шударга ёсны шинэ жишгийг тогтоож байна. Бид 2016 онд таван төсөвтэй, алдагдал нь 20 гаруй хувьд хүрчихсэн, гадаад валютын нөөц нь хасах болчихсон маш хүнд эдийн засгийг хүлээн авсан. Бүх түвшинд эмх цэгц, сахилга бат, хариуцлага, шударга ёс алдагдсан. Хууль шүүхийн байгууллагын хуйвалдаан гүнзгийрсэн. Байгалийн баялгаа завшсан. Хоорондоо хуйвалдаж, 34 их наяд төгрөгийг өршөөн хэлтрүүлсэн. Ингэж ФАТФ-ын саарал жагсаалтад орох үндэслэлийг бий болгосон. Бид өнгөрсөн хугацаанд хүчээ нэгтгэж, хамтарч ажилласны хүчинд эдийн засгийг сайжруулж, ард иргэдийг ажил орлоготой байлгах арга хэмжээг авч,  улс даяар их бүтээн байгуулалтыг өрнүүлж чадсан. Макро эдийн засгийн түвшинд маш олон ажлыг хийж хэрэгжүүлсэн. Үүний үндэслэл нь нээлттэй ил тод байсан явдал. Монгол Улсад анх удаа төрийн өндөрлөгүүд ард түмэнтэйгээ хүчээ нэгтгэж, нэг зүгт харч чадсан. Үүнийг цаашид үргэлжлүүлэх хариуцлагатай сонгууль болж байна.
Ү.АМАРБАТ:
МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг цагдан хорих, мөн бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасантай холбогдуулан  МАН-аас мэдэгдэл гаргаж, СЕХ-нд шаардлага хүргүүлсэн гэдгийг тус намын  Хууль, эрх зүйн хэлтсийн Ажлын хэсгийн хуульч Ү.Амарбат хэллээ. Тэрбээр УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг цагдан хорих шийдвэр хуулийн үндэслэлгүй гэдгийг тайлбарлалаа.  УИХ-ын тухай хуульд заасны дагуу тухайн нэр дэвшигчийн УИХ-ын гишүүний бүрэн эрх хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвших үнэмлэхээ авснаар үйл ажиллагааны баталгааг олгодог. Ийм үед шүүхээс эргэлзээтэй, хардлага төрүүлсэн шийдвэр гаргаж, Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрхэд халдаж байна гэлээ.  
Б.БАЯРБААТАР:
Сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүд Сонгуулийн тухай хуулиар хориглосон хууль бус сурталчилгаа явуулж байгаа талаар МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар энэ үеэр мэдээлэл өглөө. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш хууль зөрчсөн байж болох мөнгө, архи тараах, шашины эд зүйл ашиглах, дайллага цайллага хийх, амлалт өгөх, бусад нам, эвслийнхээ сурталчилгааны материалыг устгах зэрэг 50 гаруй зөрчил, мөн МАН-ын нэр дэвшигчдийг харлуулж, гүтгэн доромжилсон, нийгэмд сөрөг үр дагавар авчирахуйц худал мэдээлэл түгээсэн 1000 гаруй хуурамч акаунтыг илрүүлж, хариуцлага тооцуулахаар холбогдох газарт ханджээ.
МАН сонгуулийн дагуу сурталчилгааны материалаа түгээхдээ коронавирусээс урьдчилан сэргийлэх журам, зөвлөмжийг мөрдөж, айлын хаалга тогшихгүйгээр үүдэнд нь үлдээж байгаа ч бусад намынхан түүнийг цуглуулж, устгах үйл ажиллагаа явуулж буйд шүүмжлэлтэй хандаж, ёс зүйтэй, шударгаар өрсөлдөхийг бусад нам, эвсэлд уриаллаа.
МАН-ын сонгуулийн штаб
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ