Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Баярбаатар: Өвөрхангай аймгийн намын хороо цагдаагийн байгууллагад хандсан



Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт суманд сонгуулийн сурталчилгааны нээлтэд урлагийн тоглолт болсон гэх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа. Өөрөөр хэлбэл, МАН Өвөрхангай аймагт сонгуулийн хууль зөрчсөн эсэх асуудлаар тус намын НБГ-ын дарга Б.Баярбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өвөрхангай аймагт болсон асуудлаар аймгийн намын хорооноос тодруулга авсан. Ямар нэгэн байдлаар МАН-ын 3 нэр дэвшигчид холбогдолгүй гэж мэдээлсэн.
2020.06.02-нд сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл манай намын нэр дэвшигчид Бат-Өлзийт суманд очиж, иргэд, сонгогчидтой уулзалт зохион байгуулаагүй. Хуваарийн дагуу энэ сарын 10-ны өдөр очиж, уулзалт зохион байгуулна.
АН-аас мэдээлэл хийхдээ Өвөрхангай аймгийн 3 нэр дэвшигч хууль зөрчсөн тогтоогдсон мэтээр нийтэд мэдээлсэн. Хуулийн дагуу аль нэг улс төрийн хүчин энэ зөрчлийг тогтоохгүй. Хуулийн байгууллага нотлох баримт дээр үндэслэж асуудлыг тогтооно. Өвөрхангай аймгийн намын хорооноос болсон асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан.
Энэ бол танил технилоги. 2012 онд Өвөрхангай аймгийн сонгогчид мартаагүй” гэлээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ