Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: “Урлагийн сэтгэл заслын арга зүйд суурилсан бүлгийн зөвлөгөөний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна

Сайнцагаан сумын Мандал сургуулийн 1-5 дугаар ангид “Урлагийн сэтгэл заслын арга зүйд суурилсан бүлгийн зөвлөгөөний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрөөр сурагчид өөрийн сэтгэл хөдлөлөө танин дүрслэлээр илэрхийлэх, бусдыг сонсож ойлгох, бүлгээр ярилцах явцад бусдынхаа ялгаатай байдлыг сонсох, зурах, будах явцад анхаарал төвлөрөлтийг дэмжих, үлгэр зохиох, үлгэр заслын арга зүйг ашиглан сонсох, илэрхийлэх чадварыг дэмжих боломжийг олгодог ажээ.

a
Тус хөтөлбөрийн тухай Мандал сургуулийн сэтгэл зүйч Б.Саранзаяагаас тодруулахад “Бага насны хүүхэд өөрт тулгамдаж буй асуудлаа тэр бүр хэл яриагаар илэрхийлэх чадамж бага байдаг. Тиймээс энэхүү хөтөлбөр маань зурах, будах, дуулах, бүжиглэх гэх мэт урлагт суурилсан арга зүйг ашиглан сурагчдад сэтгэл зүйн бүлгийн зөвлөгөө зохион байгуулж, хүүхдийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийг гадагшлуулах, тайвшруулахад дэмжлэг үзүүлдэг арга зүй юм. Сэтгэл зүйч чиглүүлэгч ажиглалт хийх замаар 1-2 цаг үргэлжилдэг.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургуулиас хэрэглэгдэхүүний зардлыг гаргаж, Боловсролын ерөнхий газар, Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбооноос сэтгэл зүйчийг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулсан.

Олон янзын материал хэрэглэгдэхүүний сонголт нь хүүхдэд мэдрэмж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломжийг нэмэгдүүлдэг ач холбогдолтой. Чиглүүлэгч болон бүлгийн оролцогчид бусдынхаа зурсан зураг дүрслэлд ямар нэгэн шүүмж сэтгэгдэл өгдөггүй тул чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог. Хөтөлбөр маань 1 дүгээр ангиас эхлэн хэрэгжиж байна” гэлээ. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ