Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: Сургуулийн сэтгэл зүйчийн өрөөг стандартын шаардлагад нийцүүлэн тохижуулжээ

БШУЯ-наас Дундговь аймгийн лаборатори Эрдмийн далай цогцолбор сургуулийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулж өглөө. Ингэснээр Ерөнхий боловсролын сургуулийн боловсролын сэтгэл зүйчийн ажиллах нөхцөлийг сайжруулж, сурагч, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэх боломж бүрдэж байгаа юм.  


Ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж буй боловсролын сэтгэл зүйч нь сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө өгөх, хүүхдийн хүмүүжлийн тухай сургалт зохион байгуулах, сэтгэл зүйн оношилгоо хийх, бүлгийн зөвлөгөө өгөх зэргээр ажилладаг байна. Тухайлбал, Эрдмийн далай цогцолбор сургуулийн сэтгэл зүйч Г.Отгонсүрэн 202 сурагч, 50 эцэг эх, асран хамгаалагч, 17 багшид сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө өгч, үл хайхралт болон хэт хамаарлаас хамгаалах, хүүхдийн насны онцлогт тулгуурласан хүмүүжлийн сургалтыг 1020 эцэг эх, асран хамгаалагчид хийжээ.


Түүнчлэн 1406 сурагчид сэтгэл зүйн оношилгоо хийж, нас насны онцлогт тохируулан тоглоомон заслын аргаар бүлгийн зөвлөгөө өгч, клубээр дамжуулан сургалт, нөлөөлөл хийдэг байна. Тэрбээр Эрдмийн далай цогцолбор сургуульд 3 дахь жилдээ ажиллаж байгаа ба Сайнцагаан сумын “Говийн ирээдүй” цогцолбор сургууль, Өлзийт, Баянжаргалан сумын Ерөнхий боловсролын сургуульд мөн зөвлөгөө өгч ажилладаг.


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ