Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭЛЭНГЭ: Орон нутагт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд боломж нээгдлээ



"Эмэгтэй бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх дэд хөтөлбөр-2" зарлагдлаа. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилттэй Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, Ил тод байдлыг нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөрийн хүрээнд "Эмэгтэй бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх хөтөлбөр" Сэлэнгэ аймагт хэрэгжихээр боллоо.
Энэхүү хөтөлбөр нь Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг санхүүгийн бүртгэл болон бизнесээ хөгжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээгээр дамжуулан чадавхжуулж, тогтвортой үйл ажиллагаа явуулах, зээл авах боломжийг нэмэгдүүлэх зорилготой аж.
Тус хөтөлбөртэй хамтарч Төрийн банк, Хаан Банк, Хас банк, Голомт банк, “Транскапитал” ББСБ, “Нэткапитал” ББСБ зэрэг байгууллагууд ажиллах юм байна. Дээрх төсөл 11-р сарын 20-ноос 2024 оны 01-р сарын 26 хүртэл хэрэгжих ажээ. Одоогоор хөтөлбөрт оролцох иргэдийг бүртгэж байгаа аж.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ