Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯНХОНГОР: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх хөтөлбөрийг зарлалаа



АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилттэй Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөрийн хүрээнд "Эмэгтэй бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх хөтөлбөр" Баянхонгор аймагт хэрэгжих гэж байна.  Энэхүү хөтөлбөр нь Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг санхүүгийн бүртгэл болон бизнесээ хөгжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээгээр дамжуулан чадавхжуулж тогтвортой үйл ажиллагаа явуулах, зээл авах боломжийг нэмэгдүүлэх зорилготой.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй эмэгтэйчүүдийн хүсэлтийг энэ сарын 16-ныг хүртэл хүлээн авах бөгөөд хөтөлбөрийн танилцуулга, нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 20-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус хөтөлбөрт сүүлийн 6 сараас дээш тасралтгүй үйл ажиллагаа явуулсан зээл санхүүжилт авах, бизнесийн сургалт зөвлөгөөнд хамрагдах хүсэлтэй ААН-ийн эмэгтэй захирлууд болон хувиараа бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хамрагдах боломжтой аж. Ташрамд, Хүсэлтээ өгсөн хүмүүсээс шалгуурын дагуу оролцогчдыг тодорхойлон энэ сарын 21-нд зарлаж, сургалтын үйл ажиллагаа,  туршлага солилцох уулзалт зэргийг 12 дугаар сарын 18 хүртэл зохион байгуулах юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ