Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ногоон нуурын гудамжинд 320 автомашины зогсоол байгуулж байна



Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Ногоон нуурын гудамжинд 10 мянган ам метр талбайд 320 автомашины зогсоол байгуулж байна. Тус зогсоолд автомашинаас гадна унадаг дугуй, скүүтэрийн зогсоол, нийтийн тээврийн автобусны буудал, нийтийн бие засах газар, иж бүрэн хяналтын камер, гэрэлтүүлэг хийхээр төлөвлөжээ.

Ногоон нуурын гудамжны хоёр талаар 1.2 км урттай, гурван метр өргөнтэй явган хүний болон дугуйн зам хийх ажлыг аравдугаар сарын 25-нд эхлүүлээд байгаа.  Авто зогсоолыг ашиглалтад оруулснаар хойд чиглэлээс хотын төв рүү орох иргэд тээврийн хэрэгслээ зогсоолд байршуулан, цааш нийтийн тээвэр, унадаг дугуй, скүүтэрээр хотын төв рүү зорчих нөхцөл бүрдэх юм.Зам барилгын ажлыг гурван аж ахуйн нэгж, байгууллагын 40 гаруй замчин, инженер, техникийн ажилтан 60 гаруй техник, тоног төхөөрөмжтэйгөөр бүтээн байгуулалт хийж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ