Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯНХОНГОР: Соёлын төвүүдэд нэгэн зэрэг кино нээлт хийнэ



"Дэлхийн кино нээлт - Соёлын төвд" Улаанбаатар хотын кино театруудад үзэгчдийн хүртээл болж буй шинэ киног Соёлын төвүүд нэгэн зэрэг үзэгчдийн хүртээл болгохоор болжээ. Тодруулбал, "Соёлын бүтээлч сар"-ыг угтан Баянхонгор аймгийн 19 сумын Соёлын төвд Дэлхий дахинаа болон Монгол Улсад нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болж буй шинэ киног хөдөөгийн хүүхэд багачууд, иргэдэд цаг алдалгүй хүргэж соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын Өргөө кино театрт үзэгчдийн хүртээл болж буй "Faw patrol:The mighty movie" киног энэ сарын 18-ны өдрийн 17:00 цагт Баянхонгор аймгийн 19 сумын Соёлын төвд нэгэн зэрэг гаргаж, үзэгчдийн хүртээл болгох юм байна.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ