Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯН-ӨЛГИЙ: Сумдад хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ үзүүлж байна



Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажилтнууд өнгөрсөн сарын 25-ны өдрөөс эхлэн хөдөө сумдад ажиллаж, хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ үзүүлж байна. Энэ хугацаанд Алтай, Буянт, Дэлүүн, Толбо суманд үйлчилгээ үзүүлсэн бөгөөд өнөөдрөөс Алтанцөгц, Баяннуур суманд ажиллана.  

Явуулын үйлчилгээний хүрээнд сумдын Хүүхдийн төлөө зөвлөл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Хамтарсан багийн гишүүдэд мэдээлэл өгөх, сургууль, цэцэрлэгүүдийн хүүхэд хамгааллын багт арга зүйн дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд үйлчлүүлэх боломж, нөхцөл бүрдсэн эсэхэд хүртээмжийн судалгаа явуулах, дотуур байрны орчны нөхцөл байдалд үнэлгээ, хяналт шалгалт хийх зэрэг ажлыг зохион байгуулж байна.

Мөн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлтэй уулзаж, сум бүрд “Хүүхдийн чуулган” зохион байгуулж санал бодол, дуу хоолойг сонсож байгаа. Хөдөө сумдад ажиллах үеэр болон "Хүүхдийн чуулган"-аас гарсан саналуудыг нэгтгэж аймаг, сумын удирдлага, Хүүхдийн төлөө зөвлөлүүдэд хүргүүлнэ. "Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ"-г ирэх өдрүүдэд тус аймгийн бүх суманд үргэлжлүүлэн зохион байгуулна.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ