Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дарханчууд Зулзагын голд 200 гаруй айлын газар олгосон асуудлаар АТГ-т хандана


Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Насанбат болон Газрын албаны дарга Д.Батчулуун нартай хамтран газрын наймаа хийж, хууль бусаар хөлжсөн байх магадлалтай мэдээллийг бидэнд өнгөрөгч хавар ирүүлж байсан. Энэ үеэр Газрын албаны дарга Д.Батчулуун нь хорих 461 дүгээр ангид хоригдож байсан билээ. Ийнхүү Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаасаа эхлээд асуудалтай байсан ч зөвхөн энэ зуны сард Зулзагын голд 200 гаруй айлын газар шинээр олгожээ. Тиймээс Дархан-Уул аймгийн иргэд үүнийг хууль бус авлигын шинжтэй хэмээн үзэж АТГ-т хандахаар болж байгаагаа бидэнд мэдээлсэн юм. Учир нь Зулзагын голын ай сав газарт Тамгын газрын ажилчид буюу хөрөнгө чинээтэй нөхдүүд газар аваад байгаа нь ийнхүү хардлага дагуулсан хэрэг биз ээ.
Тэд үүгээр ч зогсохгүй Эрчим хүчний салбарын ахмад зүтгэлтнүүд эрчим хүчний даац хэтэрч, хоёр дахь эх үүсвэрийг байгуулахаар Шинэ Дарханаас зургаан километрт, Орхон сумын нутагт 15 га газар авсан ч аймгийн эрх мэдэлтнүүд уг газрыг нь булаан авчээ. Уг нь Дархан-Уул аймгийн эрчим хүчний эх үүсвэр нь 120 мянган цаг ажиллах ёстой ч өдгөө 400 гаруй мянган цаг ажилласан, хэзээ мөдгүй харанхуй хот болоход ойрхон байгааг тэд хэлсэн. Гэтэл аймгийн удирдлагууд нь эрчим хүчний эх үүсвэрийг үл тоон, газрыг нь авчихсан байгааг “наймаа” л гэж ойлгохоос өөр аргагүй.
Мөнхүү Орхон сумын Засаг даргаар ажиллаж байсан н.Сарнай, Орхон сумаас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Тэргүүлэгчээр ажилладаг Б.Хадбаатар гэх нөхөд Б.Азжаргалын газрын наймааны сүлжээнд хамааралтай байж болзошгүй гэдгийг хэлэв. Тодотговол, Орхон сумын Засаг дарга асан н.Сарнай, тус сумаас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдож, Тэргүүлэгчээр ажилладаг Б.Хадбаатар, мөн тэдний хамаарал бүхий Б.Хулан нар Дархан-Уул аймаг руу орох зам дагуу, хамгийн ашигтай байрлалд тус бүр арав арван га газар авсан нь Б.Азжаргал даргын дэмжлэг, бүлэглэлийн газрын наймаа байх магадлалтай хэмээлээ.
Тиймээс дарханчууд Зулзагын голд олгосон 200 гаруй айлын газрын асуудлаар АТГ-т хандахаа илэрхийллээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ