Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал өчигдөр болж, Л.Гантөмөрийн нэр дэвшүүлснээр дараах томилгоог хийсэн билээ.
Тодруулбал Ардчилсан намын тэргүүн дэд даргаар С.Баярцогтыг, Ардчилсан намын дэд даргаар Р.Амаржаргал, С.Буяндэлгэр, Ч.Өнөрбаяр, Ц.Жадамбаа, И.Мөнхжаргал, Ш.Жандос, О.Алтангэрэл, П.Галиндэв, Ж.Баярмаа, П.Батчимэг, Э.Одбаяр, Т.Пүрэвхатан, Ш.Түвдэндорж, Ц.Уртнасан, Р.Эрдэнэбүрэн нарыг тус тус томилсон.
Хурлын өмнө МоАХ-ноос УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АН-ын тэргүүн дэд даргад хүчтэй зүтгүүлж байсан юм. Гэвч Л.Гантөмөр түүнээс С.Баярцогтыг өөрт нь илүү хань болж ажиллана гэж үзсэн бололтой.
М.Чой
Sonin.mn