Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Богд, Чигэстэйд олгосон газрын эрхийг цуцлахаар болов


Т.САЙХАН

Завхан аймгийн Улиастай хотод харьяалагдах Богд, Чигэстэй голын ай сав газрыг 2017 онд Улиастай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна. Гэвч тус газарт өнөөдрийг хүртэлх хугацаанд 40 байршилд иргэд газар хашаалж, мөн барилга байгууламж барьсан нь хууль зөрчсөн үйлдэл юм. 
Иймд Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр чиглэл өгчээ. Тодруулбал, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг зөрчиж, газар олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцох, мөн олгосон бүх газрыг цуцлахаар болжээ. Түүнчлэн ногооны зориулалтаар газар аваад амралтын газар болгосон, газраа зориулалтын бусаар ашигласан аж ахуйн нэгжүүдийн газрыг цуцлахаар болсон байна.
Цаашид Богд, Чигэстэй голыг дагасан амралт зугаалгын төв байлгах, дугуйн замуудыг байгуулах, завхан нутгаас төрсөн алдартнуудын хөшөө дурсгалыг байгуулах, завиар зугаалдаг болгох, хүүхдүүдэд биеийн тамир, түүх, биологи, байгаль орчин гэх мэт хичээлүүдийг орж болдог орчныг бүрдүүлэх, багачууд тоглох, хөгшид амрах, залуус зугаалах таатай орчныг бүрдүүлэх төлөвлөлтийг хийж улиастайчуудад танилцуулж зөвлөлдөхөөр болжээ.
Эх сурвалж:www.polit.mn скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ