Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шүүгч "..."Авлигал хороолол"-оос болж үер болохгүй" гээд алхаа тогшжээ


Хотод болсон үерийг мартах учиргүй. Юу боллоо доо. Хор хохирлыг нь барагдуулах ёстой. Хамгийн гол нь дахиад ийм хэмжээний "ус буухад" ингэтлээ баларч болохгүй. Үүний тулд үерийн хамгаалалтын бүсэд нэвтэрч барилга байгууламж барьсан, бариулсан бүгдийг шалгах хэрэгтэй. Буруутай бол хариуцлага үүрүүлж, буруугүй бол "цагаатгавал" зохино. Энэ хүрээнд нэн түрүүнд "Авлигал хороолол"-ын асуудал яригдана. Хотын удирдлагууд 2007 оноос эхлээд тус хорооллын газрыг олгох, цуцлах зэргээр хэд хэдэн шийдвэр гаргасан байна.
 
Эндээс гялайх нэг захирамжийг онцлох ёстой. Одоо НИТХ-ын даргаар ажиллаж байгаа Ж.Батбаясгалан Хотын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллахдаа 2020 оны есдүгээр сарын 30-ны өдөр "Газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож, цэцэрдэгт хүрээлэн ногоон байгууламж байгуулах тухай" А/1155 захирамжийг гаргажээ.
 
Энэ захирамжийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл 2021 оны гуравдугаар сарын 3-ны 0147 дугаартай шийдвэрээрээ хүчингүй болгосон байгаа юм. Шүүгчийн энэ шийдвэр асуудалтай. Анхаарал татна. Өөрөөр хэлбэл, Хотын дарга Ж.Батбаясгалан ямар захирамж гаргаад, шүүгч О.Оюунгэрэл яаж хүчингүй болгосон бэ гэдэг маш сонин бөгөөд хачин "уншигдаад" байгаа юм. Хотын дарга Ж.Батбаясгалан дээрх захирамжаараа "Авлигал хороолол" буюу "Aqua garden" төслийг хэрэгжүүлэгч "Эм энд Жи констракшн" компанийн газрын эрхийг хүчингүй болгосон. Ингэхдээ Газрын тухай хуулийн 40.1.6, Усны тухай хуулийн 22.3, 22.4, БОНХАЖ-ын сайд, БХБ-ын сайд 2015 оны зургадугаар сарын 5-ны 230/127 тоот тушаалыг үндэслэж захирамжаа гаргажээ. 
Газрын тухай хуулийн 40.1.6-д "...Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр жил газрыг ашиглаагүй" бол цуцлах эрх зүй байдаг байна. Шүүх үүнийг "...Уг газрыг олгосон сүүлийн захирамжийн үйлчлэлээр тоолоход хоёр жил болоогүй байна" гэсэн агуулгаар няцаасан байгаа юм.
 
Бас "...Ж.Батбаясгалан нь Нийслэлийн ГЗБА-ны саналыг аваагүй. Ингэхээр ГЗБА нь Газрын тухай хуулийн 23.3-д заасан эрх мэдлээ хэрэгжүүлээгүй, Ж.Батбаясгалан ийм боломжоор хангаагүй" гэж үзжээ. Ингээд Газрын тухай хуулийн үндэслэл шүүх дээр уначихаж байгаа юм.  Харин Ж.Батбаясгалангийн хоёр дахь үндэслэл маш чухал байв. Тэрбээр "...Усны тухай хуулийн 22.3-т "...Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно", мөн хуулийн 22.4-т "...Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно" гэж тус тус заасан. Энэ дагуу "Эм энд Жи констракшн"-ийн эзэмшиж буй газар нь үерийн хамгаалалтын бүсэд олгогдсон учир цуцалсан байгаа юм. Гэвч шүүгч О.Оюунгэрэл "...Бодит байдлыг үзвэл маргаан бүхий газрын урдуур Дунд гол урсдаг. 
Тус газар нь усны хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд зай хэмжээний тухайд хамаарч байх боловч НИТХ-ын 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны 8/69 дугаартай тогтоолоор Сэлбэ гол, Дунд голын 2.6 км үерийн далангийн засвар шинэчлэлийн ажилд зориулан төсөв баталж, улмаар үерийн далан байгуулагдсан байна.
 
Далан байгуулагдсанаар газар ашиглалтын улмаас эх, ундарга, нөөц хомсдох, бохирдохоос хамгаалагдсан. Мөн  үер усны гамшгаас хүн ам сэргийлэгдсэн байна. БОНХАЖ-ын сайд, БХБ-ын сайд 2015 оны зургадугаар сарын 5-ны 230/127 тоот тушаалаар баталсан "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам"-ын 2.4-т "...Улс ардын аж ахуйд онц чухал ач холбогдолтой мега төслийн байгууламж барих, үерийн хамгаалалт, тохируулгын далан боомт, үерийн ус хуримтлуулах нөөцлүүр зэрэг усны барилга, байгууламж болон зам, гүүр, усан зогсоол, ус цахилгаан дулаан дамжуулах шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн байгууламж бүхий газарт онцгой хамгаалалтын бүс тогтоохгүй" гэж заасан нь маргаан бүхий газарт үйлчлэхээр байна. Мөн энэ талаар талууд маргаагүй болно" гэжээ. Ингээд Ж.Батбаясгалангийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосон байна. Товчхондоо, Шүүгч О.Оюунгэрэл нь "..."Авлигал хороолол"-оос болж үер болохгүй" гээд алхаа тогшжээ. 
 
Б.ДАМДИН-ОЧИРЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ