Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хаягдсан сургуульд амьдардаг эр


Өдгөө 24 настай Макс Армфилд хаягдсан сургуульд амьдардаг 20 орчим хүний нэг, тэрбээр өмнө нь хичээлийн танхим байсан өрөөг гэр, ажлын байр болгон тохижуулсан талаар Daily Star сонин бичжээ. Английн нийслэлд орон сууцны түрээс хэт өндөр байгааг шүүмжилж, хаягдсан сургуульд хэрхэн хууль ёсоор амьдрах болсноо тэрбээр сэтгүүлчдэд ярьжээ. 
 
"Энд өмнө нь бага сургууль байсан болохоор суултуур, угаалтуур хэт намхан байдаг. Энэ бол би студи тоноглож чадсан Лондон дахь цорын ганц газар. Харин зэргэлдээ өрөөнд байгаа залуу гэрэл зургийн студи байгуулсан" хэмээн Макс өгүүлжээ.
 
Максын өрөөнд том буйдан, зурагт, сандал, хоёр гитар, компьютер, мөн хөгжим бичихэд ашигладаг тоног төхөөрөмж байх аж. Мөн тэрбээр зэргэлдээ өрөөг хоёр ортой унтлагын өрөө  болгон тохижуулжээ.
Түүний амьдарч буй сургуульд өнгөрсөн оны есдүгээр сард шинэ байранд орсноор хаагджээ.
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/550598
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ