Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

НҮБ: Монгол, Хятад, Мьянмар, Филиппин, Индонез байгалийн гамшгийн хамгийн өндөр эрсдэлтэй тулгардаг


Вьетнам, Филиппин болон Азийн бусад орны хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгийн эрсдэлтэй тулгарч байгаа талаар  НҮБ-ын Хүүхдийн сангийн тайланд дурджээ. Энэхүү нөлөөллийг багасгахын тулд дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатайг онцолжээ.
Тавдугаар сард нийтлэгдсэн "Хөгжлийн цэг" тайланд дурдсанаар Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт Монгол, Хятад, Мьянмар, Филиппин, Индонез, Номхон далайн бүс нутагт 18-аас доош насны хүүхдүүдийн 41 хувь буюу 204 сая хүүхэд амьдарч байгаа аж. Уур амьсгалын цочрол нь дулааны долгион, эрэг орчмын үер, усны хомсдол, халуун орны циклон болон бусад нөлөөллөөс үүдэлтэй байгаа аж.
"Бусад бүс нутагт хүүхдүүдийн бага хувь нь л уур амьсгалаас үүдэлтэй аюулыг мэдэрч байна. Гэвч энэ бүс нутгийн хүүхдүүд олон төрлийн уур амьсгалын давхцлын нөлөөнд өртөж байна” гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн бүсийн зөвлөх Сильвиа Гая “Nikkei Asia”-д ярьжээ. Вьетнам хүүхдүүдийн 57 хувь нь уур амьсгалын эрсдэлтэй тулгардаг байна. 2020 онд Вьетнамын төв хэсэгт болсон үерт 160 мянга орчим хүүхэд нэрвэгдсэнийг тайланд онцлон тэмдэглээд, уг гамшиг нь ус, ариун цэврийн байгууламжийг сүйтгэснээс үүдэн хүүхдүүдэд усаар дамжих өвчин тусах эрсдэл нэмэгдэж байгааг онцолсон байна. Филиппин хүүхдүүдийн 38 хувь нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт нэрвэгдэж байгаа аж. 2020 онд тус улс түүхэн дэх хамгийн хүчтэй халуун орны циклонуудын нэг болох Гони хар салхинд нэрвэгдэж, орон сууц, сургууль, дэд бүтцийг сүйтгэсэн.
Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн хүүхдүүдэд төдийгүй насанд хүрэгчдэд ч нөлөөлж байгаа хэдий ч Гаяа хэлэхдээ хүүхдүүд цочрол, стрессийн давтамж нэмэгдэхэд хариу үйлдэл хамгийн их үзүүлдэг учраас хүүхдүүд илүү их өртдөг  аж. Жишээлбэл, хэт халалт нь насанд хүрэгчдээс илүү хүүхдүүдэд нөлөөлдөг, учир нь тэд биеийн температурыг зохицуулах чадвар муутай байдаг ажээ. Уг тайланд "Температурын өсөлт нь халдвар тээгч болон усаар дамжих өвчний тохиолдлыг нэмэгдүүлж байгаа бол агаарын бохирдол нь амьсгалын замын болон эрүүл мэндийн аюултай нөхцөл байдалд хүргэдэг бөгөөд энэ нь хүүхдүүдийн физиологи, танин мэдэхүйн хөгжлийн эхний үе шатад сөргөөр нөлөөлдөг байна. Сүүлийн 50 жилийн хугацаанд  Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтнэй  үерийн давтамж 11 дахин, хөрсний гулгалт тав дахин нэмэгджээ. Ганд өртөмтгий газруудад зориулсан газар доорх усны нөөц бүхий байгууламжууд нь бүс нутгийн уур амьсгалд тэсвэртэй байдлыг сайжруулахад тусална гэж Хүүхдийн сангийн судлаачид үзэж байна. Жишээлбэл, Индонезид нарны эрчим хүчийг ашиглан ус шахдаг усан хангамжийн системийг нэвтрүүлж эхлээд байгаа аж.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ