Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Н.Учрал:Төрөөс олгодог бүх төрлийн зөвшөөрлийг цахимд шилжүүлнэ


Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулж, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийв. Тэрбээр “Засгийн газраас  төрөөс олгодог бүх төрлийн зөвшөөрлийг наймдугаар сарын 1-ний дотор бүрэн цахимжуулж, хүнээс хамааралгүй болгох үүргийг өглөө. Одоогийн байдлаар E-business системд 17500 хэрэглэгч бүртгэгдсэн. Үүнээс 14960 үйлчилгээний хүсэлтийг хүлээн авсанаас 5916 нь хуулийн этгээдийн нэр авах хүсэлт ирүүлсэн. Системд нийтдээ 670 үйлчилгээ, 270 тусгай зөвшөөрөл бүртгэгдсэн нь цахимаар хүсэлтүүдийг авч байна гэсэн үг. Зөвшөөрлийн хуулийн дагуу 360 зөвшөөрөл байх ёстой. Эрх сунгах, түтгэлзүүлэх, тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах нь үйлчилгээнд хамаарагддаг учраас 670 үйлчилгээ бүртгэгдсэн байгаа. Зөвшөөрөл авах хүсэлт гаргахдаа цахимаар компанийн нэрийг уншуулж, тоон гарын үсгээ уншуулан илгээхэд шуудангийн хаягаар гэрт нь үнэт цаас хэлбэрээр хүрдэг.Зарим зөвшөөрлийг авахад хуульд заавал бичгийн хэлбэрээр зөвшөөрлийг хүснэ гэж заасан байгаа нь хүндрэл учруулж байгаа. Мөн компанийн үйл ажиллагааны чиглэл, Удирдах зөвлөлийн нэрсийг өөрчлөхөд заавал өөрийн биеэр ирэхийг шаарддаг. Цаасан баримт, цахим баримт хоёр зөрвөл цаасан баримтыг эх хувь гэж үздэг учраас Архив албан хэргийн хөтлөлтийн тухай хуульд  өөрчлөлт оруулж байна. Өөрөөр хэлбэл зөвшөөрөл авахын тулд цахимаар хүсэлт QR кодоо уншуулаад авдаг болох эрх зүйн шинэчлэлийг хийнэ. 120 хуульд өөрчлөлт оруулна. Наймдугаар сарын 1-ний дотор 360 зөвшөөрлийг бүрэн цахимжуулж чадвал иргэд хурдан хугацаанд зөвшөөрөл авах боломжтой болно” гэв.
Эх сурвалж:www.polit.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ