Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгий аймагт УОК-оос дэмжлэг үзүүлэхээр боллоо


Баян-Өлгий аймгийн хэмжээнд цаг агаарын хэт халалтын улмаас уулархаг бүсийн цас ихээр хайлж, Ховд, Сагсай, Булган, Буянт, Турган, Чихэртэй, Ганц мод, Цагаан гол, Согоог, Хар бутны зэрэг голын усны түвшин эрс нэмэгдэж үерийн түвшингээс давж аюулын түвшинд хүрэх эрсдэл үүссэн.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэл сонслоо.
Ховд голын усны түвшин нэмэгдсэнээс далангийн ус хальж 30 айл өрх усанд автсан бол Бугат сумын 3 дугаар багт аялал зугаалгаар явж байсан нэг иргэн Ховд голын усанд сэлэх гэж ороод осолдсон байна.
Мөн Цэнгэл сумын аялал жуулчлалын бүс болох “Сыргалы”, Хотон, Хурган нуур чиглэлийн болон Өлгий-Даян боомт чиглэлийн “Хув үе”, Харганатын гол, Шар тэгшийн голын модон гүүр, Бугат суманд байрлах Хатуугийн голын 156 метрийн урт төмөр бетон гүүр, Ярантын боомт чиглэлийн орон нутгийн чанартай авто замын Булган зэрэг голуудын модон гүүрний зорчих хэсэгт цөмөрч, суулт үүсэн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ.
Түүнчлэн Алтай сумын орон нутгийн чанартай авто замын Хар бутны голын модон гүүр бүхэлдээ голын усанд урсаж дахин ашиглах боломжгүй болсон байна.
Гол, нуурын усны осол болон үерийн аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдлын хариу арга хэмжээг 72 цагийн хугацаатай тасралтгүй зохион байгуулж ажиллаж байна.
Орон нутгаас аялал жуулчлалын үе ирж байгаатай холбоотойгоор эвдэрч сүйдсэн зам, гүүрийг яаралтай сэргээн засварлахаар ажиллаж байгаа бөгөөд аймгаас ирүүлсэн хүсэлтийг Улсын Онцгой комиссоос хүлээн авч, дэмжлэг үзүүлэхээр боллоо.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ